Пахарос арал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Пахарос арал (Farallon de Pajaros, Фаральён дэ Пахарос, испани хэлээр "Шувуутай хадат арал" хэмээх утгатай) нь Марианы арлуудын хойд үзүүрийн арал. Уракас арал (Uracas) гэж нэрлэгдэх нь бий.

Умард Марианы арлуудад харьяалагдах бөгөөд байршил нь умард өргөргийн 20°33′, дорнод уртрагийн 144°54′, Сайпан арлаас хойд зүгт 600км-ийн зайд оршино. Конус хэлбэртэй, хүн амьдардаггүй идэвхтэй галт уул бүхий арал бөгөөд 50 мянган жил орчмын өмнөөс галт уулын хэлбэр дүрсийг олж эхлэн, 20-р зууны дунд хүртэл идэвхтэйгээр оргилж байсан. Хамгийн сүүлд 1967, 1989 онуудад оргилсон.

Талбай нь 2.0км2, арлын төв хэсэгт байх уулын оргил нь д.т.дээш 319 метр өргөгдсөн. Хөрс нь лав болон галт уулын үнсээр бүрхэгдсэн байдаг тул ургамал цөөтэй. Далайн шувууд олноор амьдарч, үүрлэдэг. Умардын арлуудын онгон байгалийг хамгаалах бүс нутагт хамаарагддаг.

Каролины арлуудын өнөөгийн оршин суугчид Филиппиний тэнгисийг гатлан ирэх замдаа энэ арлын оргилж буй галт уулын гэрлээр баримжаалж, гэрэлт цамхаг болгон ашиглаж байсан домогтой.

Зам харилцаа[засварлах]

Тогтмол тээвэр байхгүй. Сайпан арлаас усан онгоц, нисдэг тэрэг гэрээгээр үйлчилдэг.