Рафаэл Надал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Рафаэл Надал
Nadal-2006.2.jpg

Рафаэл Надал 2006 оны Цинцинаттийн мастеруудын тэмцээн дээр бөмбөг авч байна.

Эрэгтэйчүүдийн теннис
Төлөөлдөг улс: Flag of Spain.svg Испани
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Рафаэл Надал
Төрсөн огноо 1986 оны 6 сарын 3
Төрсөн газар Испани, Мажорка, Манакор
 
Медалиуд
Зуны олимп
Алт Бээжин 2008 Эрэгтэй ганцаарчилсан

Рафаэл Надал (исп. Rafael Nadal, 1986 оны зургадугаар сарын 3-нд төрсөн) нь олимпийн аварга, Гранд Слэмийн 9 тэмцээнд аваргалсан Испанийн мэргэжлийн теннисчин юм. Тэрбээр Францын нээлттэй тэмцээнд 5 удаа, Вимблдонд 2 удаа, Австралийн нээлттэй тэмцээнд 1 удаа, Америкийн нээлттэй тэмцээнд 1 удаа тус тус түрүүлж байсан. Тэрбээр дэлхийд нэгт ордог теннисчин бөгөөд энэхүү байр сууриа 2008 оны наймдугаар сарын 18-наас хойш хадгалж байна. Тэрбээр шавар талбай дээр маш сайн тоглодог ба олон хүн түүнийг түүхэн дэх шавар талбайн хамгийн агуу теннисчин гэж үздэг. Надал мөн өөрийн үеийн хамгийн шилдэг тоглогч болох Рожер Федерерийн эсрэг хэрхэн өрсөлддөгөөрөө алдаршсан. Тэрбээр уг нь зөв гартай боловч теннис тоглохдоо солгой барилтай юм.

Тэрбээр Францын нээлттэй тэмцээнд 2005-2008 онд тасралтгүй дөрвөн удаа түрүүлсэн. Түүнчлэн 2006, 2007 онд Вимблдоны шигшээ тоглолтод хоёр удаа дараалан Рожер Федерерт ялагдсан боловч 2008 онд Вимблдонд, мөн 2009 онд Австралийн нээлттэй тэмцээнд Федерерийг ялж түрүүлжээ.

Надал нь 2010 оны Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлснээр бүх Их Дуулгад аваргалсан 7 дахь теннисчин болжээ.

Их Дуулгын үзүүлэлт[засварлах]

Энэ хүснэгтэд Гранд Слэмийн тэмцээний ганцаарчилсан төрөлд Надалын хэрхэн оролцож ирснийг харуулав.

Он Австралийн нээлттэй Францын нээлттэй Уимблдон АНУ-ын нээлттэй
2003 Оролцоогүй Гэмтсэн[1] Шат 3 Шат 2
2004 Шат 3 Гэмтсэн[2] Гэмтсэн[2] Шат 2
2005 Шат 4 Аварга Шат 2 Шат 3
2006 Гэмтсэн[3] Аварга Шигшээ 1/4 шигшээ
2007 1/4 шигшээ Аварга Шигшээ Шат 4
2008 Хагас шигшээ Аварга Аварга Хагас шигшээ
2009 Аварга Шат 4 Гэмтсэн[4] Хагас шигшээ
2010 1/4 шигшээ Аварга Аварга Аварга

Лавлах материал[засварлах]

  1. Надал баруун тохойны гэмтлийн улмаас 2003 оны Францын нээлттэй тэмцээнд оролцоогүй.
  2. 2.0 2.1 Надал зүүн хөлний шагайнд гарсан цуурлын улмаас 2004 оны Францын нээлттэй тэмцээн, Вимблдонд оролцоогүй.
  3. Надал хөлний гэмтлийн улмаас 2006 оны Австралийн нээлттэй тэмцээнд оролцоогүй.
  4. Надал өвдөгний гэмтлийн улмаас 2009 оны Вимблдонд оролцоогүй.