Рожер Федерер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Рожер Федерер
Federer Cincinnati Masters (2007).jpg

2007 оны Цинцинати Мастерс тэмцээний үеэр

Эрэгтэйчүүдийн теннис
Төлөөлдөг улс: Швейцар Швейцар
Төрсөн огноо 1981 оны 8 сарын 8
Төрсөн газар Базель, Швейцари
 
Медалиуд
Их Дуулга
Австрали Аварга 2004, 2006, 2007, 2010
Франц Аварга 2009
Уимблдон Аварга 2003, 2004, 2005, 2006, 2007, 2009
АНУ Аварга 2004, 2005, 2006, 2007, 2008
Бусад ганцаарчилсан
ATP тур финаль Аварга 2003, 2004, 2006, 2007
Эрэгтэйчүүдийн хос
Австрали Шат 3 2003
Франц Шат 1 2000
Уимблдон 1/4 шигшээ 2000
АНУ Шат 3 2001
Олимп
Хагас шигшээ Сидней 2000 Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан
Алт Бээжин 2008 Эрэгтэйчүүдийн хос

Рожер Федерер (герм. Roger Federer; 1981 оны наймдугаар сарын 8-нд Швейцарийн Базель хотод төрсөн) нь одоогоор дэлхийд нэгт жагсаж байгаа Швейцарийн мэргэжлийн теннисчин юм.

Тэрбээр 2004 оны хоёрдугаар сарын 2-ноос 2008 оны наймдугаар сарын 18-ныг хүртэл дэлхийн хамгийн шилдэг теннисчин байсан. Олон мэргэжилтэн Федерерийг бүх үеийн хамгийн шилдэг теннисчин гэж үздэг. Тэрбээр ганцаарчилсан төрлөөр Их Дуулгын 15 тэмцээнд аваргалсан нь 14 түрүүтэй Пит Сампрасын дараа л орох амжилт байсан бол 2009 оны Францын нээлттэй тэмцээн, Уимблдон 2009-д тус тус аваргалж их дуулгын 14, 15 дах цомоо авсанаар агуу Пит Сампрасын амжилтыг эвдлээ. Амжилтаас нь дурдвал Австралийн нээлттэй тэмцээнд 4 удаа (2004, 2006, 2007, 2010), Уимблдонд 6 удаа (2003-2007, 2009), АНУ-ын нээлттэй тэмцээнд 5 удаа (2004-2008) тус тус аваргалж байсан. 2007 онд тэрбээр Бёрн Боргийн тогтоосон байсан Вимблдонд хамгийн олон удаа дараалж аварга болсон амжилтыг давтсан. Тэрбээр Францын нээлттэй тэмцээнд 2006-2008 онд 3 удаа шигшээ тоглолтод шалгарч үлдэж байсан хэдий ч түрүүлж чадаагүй байсан бол ийнхүү 2009 оны аваргын цомыг авсанаар их дуулгын 4 тэмцээнээс бүгдээс нь аваргын цом авсан 6 дахь тамирчин боллоо. Федерерийн төрөлх хэл нь Швейцарийн герман хэл бөгөөд англи, герман, франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэрбээр бас швед, итали хэл гадарладаг. 2009 оны 2-р сарын 17-ны байдлаар тэрээр тэмцээний шагналаас нийт $45,318,757 олсон нь бүх үеийн теннисчдийн дунд хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Их Дуулгын тэмцээний үзүүлэлт[засварлах]

Энэ хүснэгтэд Федерерийн Их Дуулгын тэмцээнд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хэрхэн оролцож ирснийг харуулж байна.

Он Австралийн нээлттэй Францын нээлттэй Уимблдон АНУ-ын нээлттэй
1999 Шалгараагүй Шат 1 Шат 1 Шалгараагүй
2000 Шат 3 Шат 4 Шат 1 Шат 3
2001 Шат 3 1/4 шигшээ 1/4 шигшээ Шат 4
2002 Шат 4 Шат 1 Шат 1 Шат 4
2003 Шат 4 Шат 1 Аварга Шат 4
2004 Аварга Шат 3 Аварга Аварга
2005 Хагас шигшээ Хагас шигшээ Аварга Аварга
2006 Аварга Шигшээ Аварга Аварга
2007 Аварга Шигшээ Аварга Аварга
2008 Хагас шигшээ Шигшээ Шигшээ Аварга
2009 Шигшээ Аварга Аварга Шигшээ
2010 Аварга 1/4 шигшээ 1/4 шигшээ Хагас шигшээ

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Рожер Федерер