Роза Ли Паркс
Роза Ли Паркс | |
---|---|
Роза Луиз Макколи Паркс (Англи: Rosa Louise McCauley Parks, 1913 оны 2 сарын 4 - 2005 оны 10 сарын 14) нь АНУ-ын хар арьстан иргэдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй юм. Түүний төрсөн өдөр 2 сарын 4 ба баривчлагдсан өдөр 12 сарын 1 нь Роза Парксын өдөр болж Калифорни ба Охайо мужуудад тэмдэглэгддэг.
1955 оны 12 сарын 1-нд Алабама мужийн Монтгомери хотод Роза Паркс автобусанд хар арьстан зорчигч цагаан арьстанд суудлаа тавьж өгөх бичигдээгүй ялгварлан гадуурхах хуулийг зөрчиж цагаан хүнд суудлаа тавьж өгөөгүйгээс доромжлуулан баривчлагдаж, шоронд хоригджээ. Түүний энэ явдлаас болж тус хот дахь сүмийн тэргүүн Мартин Лютер Кинг хар арьстан иргэдийн эрх чөлөөний төлөө тэмцэн босч, 1963 онд Вашингтонд тэгш эрхийн төлөөх тэмцлийн жагсаалыг зохион байгуулсан юм. Тухайн үед АНУ-д нийтийн автобусны урдуурх суудлуудад зөвхөн цагаан арьстнууд суудаг, арын суудлуудад хар арьстнууд суудаг ба бүх суудал дүүрэхэд цагаан зорчигчдод хар арьст хүмүүс суудлаа тавьж өгөх ёстой арьсны үзлийн бичигдээгүй хууль үйлчилж байжээ.