Россын далайн хав

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Россын далайн хав
(Ommatophoca rossii)
(Ommatophoca rossii)
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Дэд баг: Сэлүүр хөлтөн
Овог: Чихгүй далайн хав
Төрөл: Ommatophoca
Зүйл: O. rossii
Латин нэр
Ommatophoca rossii
(Gray, 1844)

Россын далайн хав (Ommatophoca rossii) нь Чихгүй далайн хав овгийн хөхтөн бөгөөд Ommatophoca төрөлд хамрах ганц зүйл юм. Энэхүү далайн хав нь Антарктидад 2 ч удаа эрдэм шинжилгээний багийг удирдан явсан Жеймс Кларк Россын нэрээр нэрлэгджээ.

Гадаад төрх[засварлах]

Бусад Антарктидын далайн хаваас биеэр жижиг, 3 м орчим урт, 214 кг жинтэй байна. Нурун хэсэг нь хар бордуу, өвөр хэсэг нь мөнгөлөг зүстэй. 7 см бүхий голчтой том нүдтэй юм.

Тэд усанд шумбан арваалж, наймаалж, загас, заримдаа сам хорхой зэрэг иднэ. Ялангуяа арваалж нь идэш тэжээлийн 3-ны 2-ыг эзлэх аж. Тэд бусад далайн хавын хувьд ч гол дайсан болох алуурчин халим, далайн ирвэсийн идэш болдог байна.

Үржил[засварлах]

11 сард эмэгчин далайн хав мөсөн дээр зулзагаа төрүүлнэ. Эх нь 28 орчим хоног хөхүүлэх ба түүнээс хойш бие даан 3 жил болоод нас бие гүйцдэг. Россын далайн хав 20 орчим насалдаг ажээ.


Гадаад холбоос[засварлах]