Сонин

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Сонин гэдэг нь эдийн засаг, улс төр, нийгэм, спорт зэргийн шинэ соргог мэдээг мэдээлэх зорилготой мэдээллийн хэрэгслийн нэг төрөл бөгөөд нийтлэл, өгүүлэл, гэрэл зураг, график зэргийг цаасан дээр хэвлэсэн зүйлийг хэлнэ.

Сонин нь дэлхий дахин болон орон нутгийн, мөн ямар нэг бүлэглэлийн доторх мэдээллийг дамжуулах хэрэгсэл бөгөөд сонины газар гэж нэрлэгдэх мэргэжлийн байгууллагын хэвлэн гаргадаг сонин нь нийгэмд хүчтэй нөлөө үзүүлдэг. Сонингийн үзүүлэх нөлөө нь түүний хэвлэгдэх хувиар хэмжигдэнэ.

Сургуулийн сонин, Орон нутгийн сонин зэрэг хамрах цар хүрээ нь бага сонингууд ч бий.

Сонинд мэдээ, нийтлэл бичдэг хүнийг сэтгүүлч гэнэ.

Түүх[засварлах]

Цаасан дээр хэвлэгддэг тул цаасыг хүн төрөлхтөн ашиглаж эхэлсэн үеэс сонин бий болсон гэж үздэг.

Орчин үеийн сонин нь аж үйлдвэрийн хувьсгалын дараах Европт бий болсон бөгөөд цаасыг машин ашиглан их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой болсноос улбаатай. Мөн хэвлэх технологи, боловсролын түвшний өсөлт ч сонинг дэлгэрэхэд нөлөөлсөн. Сонин нь масс маркетингийн нэг арга хэлбэр болтлоо өсч, компаниуд сонинд зар сурталчилгаагаа тавиулах болжээ.

Үгийн гарал[засварлах]

Сонин нь шинэ соргог мэдээ буюу сонин сайхан гэсэн үгнээс гаралтай. Энэ нь сонингийн шинэ мэдээг дамжуулах чанарт тун сайн тохирсон нэр юм. Анх Монголд 19-р зууны сүүлчээр бий болохдоо сонин бичиг, сонин мэдээ гэх зэргээр нэрлэгдэж байсан нь товчлогдож сонин гэгдэх болсон.

Онлайн сонин[засварлах]

Мөн үзэх[засварлах]

Гадаад холбоос[засварлах]