Сэнгэ хунтайж
Appearance
Сэнгэ хунтайж | |
---|---|
Зүүнгарын Улсын Хунтайж | |
Хаанчлал | 1654-1671 |
Бүтэн нэр | Сэнгэ цэцэн хунтайж |
Өмнөх | Эрдэнэбаатар хунтайж |
Удаах | Галдан хан |
Эцэг | Эрдэнэбаатар хунтайж |
Шүтлэг | Шарын шашин |
Улс | Зүүнгар |
Ургийн овог | Цорос |
Сэнгэ хунтайж (1671 онд нас барсан) нь Эрдэнэбаатар хунтайжийн тавдугаар хүү, Галдан бошигт хааны ах юм.
Эрдэнэбаатар хунтайжийг нас барсаны дараа эцгийн гэрээс ёсоор зүүнгарын улсын хунтайжын суурийг залгамжилсан боловч Эрдэнэбаатар хунтайжын бусад хатдын хөвгүүн болох Цэцэн тайж, Зодов баатар нарт хорлогдсон байна. Хаанчилж байхдаа казахын дээрмийн халдлагыг бут цохин няцаасан бөгөөд улмаар казахын нутагт довтлон тэд нарыг эрхшээлдээ оруулж байжээ. Сэнгэ хааны орыг Галдан бошигт хаан залгамжилсан байна.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Эрдэнэбаатар хунтайж
- Эх: Торгуудын Юм Агас хатан
- Эхнэр: Хошуудын Ану хатан (хожим нь Галдан хаантай суусан)
- Үр хүүхэд: Цэвээнравдан хаан