Танжер

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Танжер
Tangier
Хотын зураг
Танжерын булан
Сүлд туг
Сүлд тэмдэг
Туг Сүлд
Танжер is located in Марокко
Танжер
Марокко дахь байршил
Солбицол: 35°46′N 5°48′E
Улс Flag of Morocco.svg Марокко
Бүс Танжер-Тетуан
Засаглал  
 - Захирагч Самир Абделмула
Газар нутаг  
 - Нийт 199.5 км² км²
Өндөр 80 м
Хүн ам  
 - Нийт (2008) 700,000
 - Нягтрал /км²
Цагийн бүс UTC0
 - Зун   UTC+1
Шуудангийн хаяг 90000
Tanger8.JPG

Танжер (Амазигх: Tanja, эртний Бербер нэр: Tinji, араб: طنجة) нь хойд Мароккогийн хот бөгөөд 700,000 орчим оршин суугчтай (2008 оны тооллого). Газар дундын тэнгис Атлантын далайн уулзвар болох Гибралтарын хоолойн баруун үзүүрийн Хойд Африк талын эрэгт орших Спартел хошуунд оршино. Танжер-Тетуан бүсийн төв болно.

Манай эриний өмнөх 5-р зуунаас эхлэн олон соёл иргэншил, соёлтой харьцаж ирсэн тус хот нь нэн баялаг түүхтэй билээ. Финикийн суурингаас эхлээд 1950-иад оны тусгаар бүс нутаг хүртэл, Танжер нь олон соёлын огтлолцох газар байж ирсэн юм. Гэхдээ 1923 онд Танжерыг гадаадын колоничлогч хүчнүүдийн нөлөөгөөр олон улсын хотын статустай болгосны дараа Европ болон Америк, Энэтхэг зэрэг бусад тивийнхэн олноор шилжин суурьших болжээ.

Сүүлийн жилүүдэд тус хот хурдацтайгаар орчин үежиж, хөгжиж байна. Далайн эрэг дэх 5 одтой шинэ зочид буудлууд бүхий, Танжер хотын төв гэгдэх бизнес дүүрэг, мөн шинэ нисэх онгоцны буудал, хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн зэргүүд сүндэрлэн босч байна. Танжерын эдийн засагт шинээр байгуулагдсан Танжер-мед боомт томоохон нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Гадны холбоос[засварлах]

Викимедиа агуулах дахь «Танжер» зургийн цомог