Тихуана

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Тихуана хот
Ciudad de Tijuana
Хотын зураг
дээрээс доош, баруунаас зүүн - Тихуана хотын төв, Тихуана Соёлын Төв, Тихуана олон улсын нисэх онгоцны буудал, Баха Калифорнийн Автономийн Их Сургууль
Сүлд тэмдэг
Сүлд
Хоч нэр: "Ти-Жэй (TJ), Мексикийн хаалга, Хоёр тэнгисийн хоорондох зүрх"
Уриа: "Эх орон эндээс эхэлнэ"

Тихуана хот-н байршил
Тихуана хотын байршил

Солбицол: 32°31′30″N, 117°02′0″W
Улс Flag of Mexico.svg Мексик
Муж Bandera de Baja California.png Баха Калифорниа
Түүх  
Байгуулагдсан 1889 оны 7 сарын 11
Засаглал  
 - Ерөнхийлөгч Карлос Бустаманте Анчондо PRI
Газар нутаг  
 - Нийт 637 км²
Хүн ам  
 - Нийт (2010) 1300983[1]
 - Нягтрал 2212/км²
 - Хүй дүүргийн хамт 1784034
Цагийн бүс UTC−8
 - Зун   UTC−7
Шуудангийн код 22000
Цахим сүлжээ: http://www.tijuana.gob.mx

Тихуана (исп. Tijuana) нь Баха Калифорнийн хойгийн хамгийн том хот бөгөөд Сан-Диего-Тихуанагийн нэг хэсэг болсон Тихуанагийн метрополитан бүсийн төв юм. Тихуана хот бүс нутагтаа эдийн засаг, боловсрол, соёл, урлаг, улс төрийн хувьд том нөлөө үзүүлдэг. Баруун хагас бөмбөрцөгт хамгийн олон хүн зочилдгоороо зөвхөн Нью-Йорк хотын дараа ордог[2]. Хотыг хүрээлэн орших метрополитан бүс нь баруун хойд Мексикийн аж үйлдвэрийн хамгийн том, ноёлох төв болно. Мексикийн хамгийн хурдан хөгжиж буй хотуудын нэг болох Тихуанаг глобал хот гэж хэлж болох билээ[3].

Мексикийн Баха Калифорниа мужийн Баха Алтан Эрэгт орших Тихуана нь 9 жижиг хотоос бүрдэнэ. Тус хот нь Сан-Диего хоттой 24 км урт хилээр хиллэдэг. Мексикийн баруун хязгаарт байх Тихуана хот нь Америкт 28 дахь том хот юм. Тихуана, Сан-Диегог заагласан хилээр жилдээ 50 сая гаруй хүн нэвтэрдэг бөгөөд ийнхүү дэлхийн хамгийн завгүй хилийн боомтуудын нэгд тооцогддог билээ[4]. 2010 оны тооллогоор Тихуанагийн метрополитан бүст 1,784,034 хүн оршин сууж байсан бөгөөд Мексикийн 5 дахь том метрополитан бүс юм. Сан-Диегог оролцуулсан метрополитан бүсийн хүн ам нь 2009 онд 5 саяыг давж, 2010 онд 5,105,769 байсан[5] бөгөөд Калифорнид 2 дахь, Америкт 22 дахь том метрополитан бүсийг бүрдүүлнэ[6]. Тихуанад байх хилийн шалган нэвтрүүлэх 2 боомтоор өдөрт 300,000 хүн Сан-Диегогоос нэвтрэн орж ирдэг аж.

Эшлэл[засварлах]

  1. Link to 2010 Mexican Census Info INEGI: Instituto Nacional de Estadística, Geografía e Informática.
  2. Tijuana River Pollution Video. Sea Grant: Coastal Science Serving California. March 17, 2011-д хандсан.
  3. GaWC. The World According to GaWC. 2011-02-26-д хандсан.
  4. Massive traffic cripples Tijuana border crossing.
  5. World Gazetteer – San Diego-Tijuana. the original on 2007-10-01-с архивлагдсан.
  6. World Gazetteer – Metropolitan Areas of America. the original on 2007-09-30-с архивлагдсан.