Токо арвас хошуут

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Токо арвас хошуут
Ramphastos toco.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Piciformes
Овог: Ramphastidae
Төрөл: Ramphastos
Зүйл: R. toco
Латин нэр
Ramphastos toco
Statius Müller, 1776

Токо арвас хошуут (Ramphastos toco) нь хамгийн том, мөн хамгийн сайн танигдсан арвас хошуут юм. Энэ шувуу нь Өмнөд Америкийн төв ба зүүн хэсгээр тархан амьдардаг.

Гадаад төрх[засварлах]

Бие нь хар, хоолой цээж нь цагаан, сүүлний дээд хэсгийн өд нь улаан өнгөтэй байна. Нүдний цөцгий нь цэнхэр өнгийн нимгэн хальсаар бүрхэгдсэн байдгаас цэнхэр харагдана. Токо арвас хошуутын хамгийн гол онцлог нь улбар шардуу өнгийн, үзүүр хэсэгтээ толботой том махир хошуу нь юм. Хошуу нь хүнд мэт харагдах ч бусад арвас хошуутын адилаар голдоо хөндий ба хөнгөн ажээ. Тэдний биеийн урт нь 20 см урт хошууг оруулаад 55-65 см ба 500-860 гр жинтэй.

Тархалт[засварлах]

Нас бие гүйцээгүй залуу токо арвас хошуут.

Токо арвас хошуут хойд болон зүүн Боливи, зүүн өмнөд Перу, хойд Аргентин, зүүн ба төв Парагвай, зүүн өмнөд Бразилд таарна. Энэ зүйл нь бусад Ramphastos төрлийн арвас хошуутаас ялгаатай нь гүн ой шугуйд бус, задгайдуу ил тал газар, бага зэргийн модтой, саванна болон нам дор газар амьдардаг байна.

Зан авир[засварлах]

Голдуу хосоор, эсвэл цөөн тоогоор сүрэглэн амьдрах ба нисэхдээ муу тул модноом модонд үсрэн явна. Ихэвчлэн жимсээр хооллох ч, зарим үед шавьж, хэвлээр явагч иддэг. Жилд нэг удаа 2-4 өндөг гаргаж, 17-18 хоног дараад дэгдээхэй гардаг аж.

Гадаад холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Токо арвас хошуут» зургийн цомог