Уйгур хэл
Appearance
Уйгур хэл | |
---|---|
ئۇيغۇر تىلى, Уйғур тили, Uyghur tili, Uyƣur tili, Uyğur tili | |
Өөрийн нэр | [ʊj.ʁʊɾˈtʃɛ], [ʊjˈʁʊɾ.tɪ.lɪ] |
Тархалт | Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан |
Угсаатан | Уйгурууд |
Төрөлх хэлтэн | 8–13 сая (2021)[1] |
Түрэг
| |
Эрт хэлбэр | |
Аялга |
|
Уйгур цагаан толгой: Перс-Араб (Хятадад албан ёсны), Кирилл, Латин, Шинэ бичиг | |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | Шинжаан (Хятад)[2] |
Тохируулагч байгууллага | Шиньжяны Угсаатны хэл бичгийн явдлын хороо |
Томьёолбор | |
ISO 639-1 | ug |
ISO 639-2 | uig |
ISO 639-3 | uig |
Глоттолог | uigh1240 |
Хятад (Шинжаан) болон Шинжааны зах дахь Уйгур хэлний газарзүйн цар хүрээ. | |
Уйгур хэл[3] (Уйгур бичигт ئۇيغۇرچە, латинд хөрвүүлсэн нь Uyghurche) — Уйгур үндэстний хэл. Тиймээс ч БНХАУ-ын Шинжаанд Хятад хэлний хамтаар албан ёсных болдог. Хэл шинжлэлийн ангиллаар Түрэг бүлгийн Харлаг дэд бүлэгт Узбек, Илийн Турк хоёр хэлтэй хамт харьяалагддаг.
Зарим эх үүсвэрээс үзвэл Уйгур хэлтний тоо 8-11 саяын хооронд байгаа гэнэ.[4][5][6] Тэдгээр Уйгуруудын үнэмлэхүй олонх нь БНХАУ-ын Шинжаан - Уйгурын өөртөө засах оронд суудаг бол 1993 оны байдлаар Казахстанд 300 мянга, Киргизэд 90 мянга орчим байдаг аж. БНХАУ-ын Уйгурууд улсын ноёлох Хятад хэлийг сурах, Шиньжян дахь бусад угсаатад Уйгур хэлийг сурах гэх мэт үзэгдлийн улмаас Уйгур хэлтний тоог зөв тооцоолоход төвөг учирдаг.
Зүүлт, тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Хан, Явэнь; Жонсон, Дэвид Кассельс (2021). "Хятадын хэлний бодлого ба Уйгур залуучууд: Хэлний бодлого, хэлний үзэл суртлыг судлах нь". Journal of Language, Identity & Education. 20 (3): 186. doi:10.1080/15348458.2020.1753193. S2CID 225676857. Татаж авсан: 2022-11-04.
- ↑ "Хятад". Ethnologue. Archived from the original on 2018-12-25. Татаж авсан: 2015-06-03.
- ↑ Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь" (1982)-ын 751-р талд уйгурский язык гэх утгыг үсгийн зөрөөгүйгээр уйгур хэл гэж орчуулсныг баримтлаж "Уйгур хэл" гэж бичив.
- ↑ "Uyghur". Ethnologue. Archived from the original on 2012-07-16. Татаж авсан: 2012-04-06.
- ↑ Dwyer, Arienne (2005), The Xinjiang Conflict: Uyghur Identity, Language Policy, and Political Discourse (Memento 11. Аравдугаар сар 2017 цахим архивт) Policy Studies, 15, Washington: East-West Center, pp. 12–13, ISBN 1-932728-29-5
- ↑ "Uyghur". Omniglot. Татаж авсан: 2012-04-06.