Умард Африк
Appearance
Хойд Африк, Умард Африк — Африк тивийн умард хэсэг дахь 10 сая орчим хавтгай дөрвөлжин км бүс нутгийг хэлнэ. Энэ бүс нутгийн ихэнхи талбайг Сахарын цөл эзэлдэг байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллага улс төрийн газар зүйн хувьд Африк тивийг 5 хуваан бүсчилдэгээс Умард Африкт Алжир, Египет, Ливи, Марокко, Өмнөд Судан, Судан, Тунис, одоогоор Мароккын захирч буй Баруун Сахар гэх 8 улс орныг хамаатуулж үздэг.[1]
Умард Африкийн хамгийн том хот бол Каир юм. 9 сая гаруй хүн амтай энэ хот нь манай гарагийн хамгийн том хотуудын нэг юм. 2 сая гаруй хүн амтай бусад томоохон хотууд бол Египетийн Александриа, Мароккогийн Касабланка юм. Хойд Африкийн хүн амын 51 гаруй хувь нь хотод амьдардаг (Ливид энэ тоо 88% давсан).
Эх үүсвэр
[засварлах | кодоор засварлах]- ↑ According to UN country classification here: Archive copy (Memento 13. Долоодугаар сар 2011 цахим архивт). The disputed territory of Western Sahara (formerly Spanish Sahara) is mostly administered by Morocco; the Polisario Front claims the territory in militating for the establishment of an independent republic, and exercises limited control over rump border territories.