Усны-Эхийн Далантай

Усны-Эхийн Далантай
Төрсөн он1974 оны 6 сарын 7
Төрсөн газарЗавхан аймаг, Тосонцэнгэл сум
Яс үндэсХалх
ЭцэгУсны-Эх
Дуулдаг хэлМонгол хэл
Анги төрөлАрдын дуучин, Дуурийн дуучин

Усны-Эхийн Далантай (1974 оны 6 сарын 7 нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн) Монгол Улсын Гавьят жүжигчин, ардын, зохиолын болон дуурийн дуучин юм.

Уртын дуучин МУГЖ С.Эрдэнэцэцэгтэй хамтран дуулсан "Сэтгэлийн үг" дуугаар олон нийтэд алдаршсан.

Товч тойм[засварлах | кодоор засварлах]

Дуучин Далантай нь 1974 онд Завхан аймагт төрсөн Монгол Улсын зохиолын, дуурийн дуучин. 1992 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд болсон Ардын залуу дуучдын тэмцээнд оролцсоны дараа Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад элсэн орж гоцлол дуучин болсон. 1992-2001 онд тус чуулгад ажиллах үедээ уртын дуучин С.Эрдэнэцэцэгтэй "Сэтгэлийн үг", "Сэтгэлийн булаг" зэрэг 10 гаруй дууг хамтран дуулснаар Монгол даяар алдаршиж, ард түмний хайртай дуучин болсон.

2001-2009 онд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дуурийн дуучин болсны дараа 2001 онд П.Словцовын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанаас тэргүүн байрын гранпри авсан Монгол улсын анхны дуурийн дуучин болсон. 2002-2003 онд Итали улсын Санта Сицили их сургуульд мэдлэг дээшлүүлсэн.[баримт хэрэгтэй] 2003 онд "Зүйрлэн санах нутаг", 2014 оны 3-р сарын 29 нд "Дуусашгүй дуу минь" нэртэй анхны бие даасан тоглолтоо хийж байсан.[1]

2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн №192-р зарлигаар Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол, тэмдэгээр шагнуулсан.[2]

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

  1. 1993 онд Сэтгэлийн үг[3]
  2. 1996 онд Сэтгэлийн булаг: "Хайрын хонгор зул" сонины нэрэмжит уралдааны тэргүүн байрт шалгарсан.[4]
  3. Аав, ээж хоёр минь[5]
  4. Очирваанийн бүсгүйчүүд,
  5. Ийм нэгэн сэтгэл[6]
  6. Молор эрдэнийн хүлэг[7]
  7. Итгэл сэтгэл - дуучин Эрдэнэцэцэгтэй хамтран дуулсан[8]
  8. Даншиг зээрд[9]
  9. Хоньчин баатар[10]
  10. Аав минь намайгаа санаа даа[11]
  11. Завхан нутаг минь[12]
  12. Хүний заяа
  13. Цагаан Дуганы гэгээ - Дуучин Эрдэнэцэцэгтэй хамтран дуулсан

Ажилласан газар[засварлах | кодоор засварлах]

1992-2001 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин

2001-2009 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин

2009-2012 онд Соёлын төв өргөөний гоцлол дуучин

2012-2019 онд Уран бүтээлчдийн “Очирваань” холбооны Гүйцэтгэх захирал

2019-2020 онд “Нийтийн дуучдын нэгдсэн холбоо”-ны тэргүүнээр ажиллаж байсан юм.[13]

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. gogo.mn. "МУГЖ У.Далантай урлагт 22 жил зүтгэсэн тайлангаа тавина". gogo.mn. Retrieved 2024-04-13.
  2. 2.0 2.1 "Монгол улсын гавьяат жүжигчин", Википедиа нэвтэрхий толь, 2023-10-06, retrieved 2024-04-13
  3. Dalantai Erdenetsetseg - Setgeliin ug | Далантай Эрдэнэцэцэг - Сэтгэлийн үг, retrieved 2024-04-13
  4. Dalantai Erdenetsetseg - Setgeliin bulag | Далантай Эрдэнэцэцэг - Сэтгэлийн булаг, retrieved 2024-04-13
  5. Dalantai - Aav eej 2 mini | Далантай - Аав ээж 2 минь, retrieved 2024-04-13
  6. "Ийм нэгэн сэтгэл" МУГЖ У.Далантай, retrieved 2024-04-13
  7. Dalantai - Molor Erdeniin Huleg | Далантай - Молор Эрдэнийн Хүлэг, retrieved 2024-04-13
  8. Dalantai Erdenetsetseg - Itgel Setgel | Далантай Эрдэнэцэцэг - Итгэл сэтгэл, retrieved 2024-04-13
  9. Dalantai - Danshig zeerd | Далантай - Даншиг зээрд, retrieved 2024-04-13
  10. Dalantai Honichin baatar | Далантай Хоньчин баатар, retrieved 2024-04-13
  11. Dalantai - Aav min namaigaa sanaa daa | Далантай - Аав минь намайгаа санаа даа, retrieved 2024-04-13
  12. Dalantai - Zavkhan nutag mini | Далантай - Завхан нутаг минь, retrieved 2024-04-13
  13. "МУГЖ У.ДАЛАНТАЙГИЙН ТӨРСӨН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА". https://ergelt.mn. Retrieved 2024-04-13. {{cite web}}: External link in |website= (help)
  14. 14.0 14.1 "МУГЖ У.Далантайд Хөдөлмөрийн баатар цол олгоё". www.24tsag.mn. 2015-07-09. Retrieved 2024-04-13.
  15. News.MN (2015-07-08). "Дуучин У.Далантай бухимдав | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Retrieved 2024-04-13.