Хан-Уул

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хан-Уул дүүрэг
мо.б. хан агула дэгүргэ
Улаанбаатарын Дулааны 3-р цахилгаан станц
Улс орон Flag of Mongolia.svg Монгол
Нийслэл Mn coa ulaanbaatar.png Улаанбаатар
Дүүрэг Хан-Уул
Хороо 1 -16 дугаартай 16 хороо
Газар нутаг 484.7 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 109,194 хүнА [1]
Хүн ам (тооц.) 2011 онд 119,843 хүн [2]
Өрх (тооц.) 2011 онд 31,517 өрх айл [2]
- Байшин хор. 41% = 13,027 өрх
- Гэр хороол. 59% = 18,490 өрх
Нягт сийрэг 247 хүн/км²
Нутгийн олон Хан-Уулынхан
1965 он Ажилчны район байгуулагдав
1992 он Хан-Уул дүүрэг болов
Засаг дарга Ж. Ганхуяг (АН)
ИТХ-ын дарга Д. Батбилэг (АН)
Цагийн бүс Улаанбаатарын цаг (ГЦ+8)
Цахим газар khanuul.mn (монголоор)
А Зөвхөн МУ-ын суурин иргэний тоо. Гадаадын харъяат иргэн, гадаадад оршин суугаа МУ-ын иргэн багтаагүй.

Хан-Уул Дүүрэг нь Улаанбаатар хотын 9 дүүргийн нэг юм. 15 хороонд хуваагддаг. БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4-р сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Ажилчны район нэртэй байгуулагджээ.

Хүн ам нь 2008 оны байдлаар 94,670 бөгөөд 484.7 км² газар нутагтай.[3]

Монгол улсын хэмжээний томоохон үйлдвэр, цахилгаан станцууд энэ дүүрэгт оршидог.

Танилцуулга[засварлах]

Товч танилцуулга[засварлах]

Дүүргийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийг тогтвортой ахиулах замаар иргэдийн амжиргааны, түвшнийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь манай тамгын газрын эрхэм зорилго мөн. Мэргэшсэн захиргааны байгууллага болж дүүргийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийг тогтвортой ахиулах, иргэдийн амжиргааны түвшнийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Түүхэн замнал[засварлах]

Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг 1639 оны шарагчин туулай жил Монголын шарын шашны “Өндөр гэгээн” хэмээн өргөмжилж түүнд зориулан одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг ”Ширээт цагаан нуур” хэмээх газарт Шар бөсийн орд барьж суулгаснаар Их Хүрээ буюу одоогийн нийслэл Улаанбаатар хотын үндэс суурь тавигдсан түүхтэй билээ. Хүрээ нь ийнхүү 1639-1672 онд Ширээ цагаан нуурт суурьшиж байгаад 1672-1686 онд Архангай аймгийн Өгий нуур сумын нутаг ”Улаан худаг” –т суурьшиж байх үед Галдан Бошигтын түрэмгийлэлд өртөж тэндээсээ нүүж одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хийдийн сарьдаг “ гэдэг газарт суурьшсан байна. Хүн очихын аргагүй битүү шугуйтай энэ газарт 2 жил орчим болжээ. Үүний дараа Өвөр-Монголын Нутаг Долнуурт арваад жил суурьшиж байсан судалгаа бий юм.

Билэгдэл[засварлах]

Билэгдэл

Богд хан уулын онгон шүтээн Хангарьд буюу Дүнжингарав юм. Монголчууд гэгээн мэргэн гэсэн утгатай Богд гэдэг үгийг нэн эрхэмлэн хүндэтгэсэн зүйлдээ өгдөг учир энэ уулыг Богдхан гэх болжээ. Дээр үед мөн уулыг Богд Дүнжингарав гэж нэрлэдэг байжээ. Улаанбаатар хот дөрвөн их уулын хооронд байдгаас зөвхөн Богд Уул л Богдхан цолтой хайрхан юм .

Соёмбо: Монголын ард түмэн өнгөрөсөн, одоо, ирээдүй гурван үед гал мэт мандан бадарч, наран мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билгээ хослон, төмөр хэрэм лугаа төр улсаа батлан хамгаалъя гэсэн утгатай.

Чандмань, цац суварга: Дорно дахины билэгдэл нь бүх юмс мод ус шороо гурваас тогтсон гэсэн гүн ухаан байгаль орчныг хамгаалах гэсэн билэгдэлтэй холбоотой.

Очир: Тэнгэрийн цахилгаан ялагдашгүй, эрчим хүч төдийгүй, бат цайз, оюун ухаан хүч чадлын өрнөлийг билэгдэнэ. Цээжиндэх араа: Ажил хөдөлмөр, “Ажилчны дүүрэг” гэсэн утга санааг илэрхийлнэ.

Тууз: Эдийн дээж ариун цагаан хадаг гэж үзэж хавсарга болгон хэрэглэсэн.

Өнгөний билэгдэл: Хөх тэнгэрийн өнгө мөнх орших, үүрд, үнэнч шударга уудам сэтгэл найрсаг сайхныг, шар алтны өнгө хайр сэтгэл сүрлэг бадрангуй эрэлхэг зориг сүр хүчийг, Улаан баяр баясгалан цог жавхлан мандан бадрахыг, цагаан цэвэр ариун үнэнч шударгыг, ногоон үхэшгүй мөнх амар амгалан, үржин өсөн дэлгэрэхийг билэгдэнэ.

Хороодын байршил[засварлах]

Хороо Хан уул дүүргийн хороодын байршил Танилцуулга
1-р хороо 19-р хороолол 120 мянгат, Богдын музейнээс урагш Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо нь 150 га газар нутагтай бөгөөд нийт нутгийг байшин барилга, зам талбай эзэлдэг, Баруун талаараа Хан-уул дүүргийн 2 дугаар хороотой, зүүн талаараа Хан-уул дүүргийн 15 дугаар хороотой, хойд талаараа

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороотой, урд талаараа Хан-уул дүүргийн 11 дүгээр хороотой тус тус хиллэлдэг. Нийт 2161 өрхийн 8134 хүн амтай. Хороо нь 120 мянгат хороололын 8 дугаар байрны 15 тоотод үйл ажиллагаагаа явуулдаг болно.

2-р хороо 19-р хороолол Жаргалан үйлчилгээний төв Хан-Уул дүүргийн 2-р хороо нь 225 га газар нутагтай бөгөөд нийт нутгийг байшин барилга, зам талбай эзэлдэг. Зүүн талаараа Хан-Уул дүүргийн 1-р хороотой, урд талаараа Хан-Уул дүүргийн 15-р хороотой, баруун талаараа Хан-Уул дүүргийн 3-р хороотой хиллэдэг. Байшин хороолол түлхүү эзэлсэн, цөөн тооны гэр хороололтой, үйлдвэр аж ахуй нэгж байгууллага төвлөрсөн хороо юм.
3-р хороо 19-р хороолол цагаан хаалга Хан-Уул дүүргийн 3-р хороо нь 373 га газар нутагтай бөгөөд нийт нутгийг байшин барилга, зам талбай эзэлдэг. Хойд талаараа Баянгол дүүргийн 3-р хороо, зүүн болон урд талаараа Хан-Уул дүүргийн 2-р хороотой, баруун талаараа Хан-Уул дүүргийн 4-р хороотой хиллэдэг. Байшин хороолол түлхүү эзэлсэн, цөөн тооны гэр хороололтой, үйлдвэр аж ахуй нэгж байгууллага төвлөрсөн хороо юм.
4-р хороо Яармаг, 34-р сургуулийн хажууд 1936 онд анх аж үйлдвэрийн комбинатын дэргэд 7-р хороо 20 гаруй хоринтойгоор байгуулагдсан байна. Манай хороо нь одоогийн ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Хүнсний техник мэргэжлийн сургуулийн орчимд 2,3 дугаар хорин гэж хашаагүй ил задгай олон өрх айл суурьшиж байжээ.
5-р хороо Яармаг, яармагийн 2-р буудлын ард талд
6-р хороо Яармаг, амбулатор 1-ийн хажууд Хан-Уул дүүргийн 6-р хороо нь яармагийн 3-р буудлын гүүрний жалганаас эцсийн буудлын хооронд, урд талаараа Богд Хан-уулын Нүхтийн ам, Туул голын урд хэсгийг хамарч баруун талаараа 7-р хороо, зүүн талаараа 5-р хороотой хиллэн нийт 200,0 га газар нутаг дэвсгэртэй.
7-р хороо Яармаг, 60-р сургуулийн хойд талд Хан Уул дүүргийн 7-р хороо нь анх 1966 онд үүсэн байгуулагдсан яармагийн хуучин, шинэ автобусны буудлыг хамарч зүүн талаараа 6-р хороотой, урд талаараа Нисэхийн төв зам, баруун талаараа 8-р хороо, хойд талаараа Туул голын хойт далангаар тус тус хиллэж 48 га нутгийг хамардаг, хөрс нягтралтай, үржил шим дунд зэрэг, газрын төлөв байдалд өөрчлөлт ороогүй гадаргатай.
8-р хороо Яармаг, 60-р сургуулийн баруун хойд талд Хан-Уул дүүргийн 8-р хороо нь ажилчны районы 13-р хороо "одоогийн 7-р хороо"-оос 1974 онд ажилчны районы 20-р хороо болон суурьшиж байгаад 1992 онд Хан-Уул дүүргийн 8-р хороо болон зохион байгуулагдсан. Тус хороо нь урд талаараа "Богд-Хан" уул, баруун талаараа 16-р хороо, зүүн талаараа 7-р хороо хойд талаараа туул голын ай сав газар нийт 4552 га газар нутгийг эзлэн оршдог
9-р хороо Нисэх, 107-р анги Тус хороо нь 1957 онд нисэх буудлын харъяа хороо болж анх үүссэн бөгөөд 1967 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Орон сууц гудамжны хорин эртэй нутгийн анхан шатны нэгж болон байгуулагдаж улмаар Буянт-Ухаа дэнж дээр ажилчны районы 12-р хороо болон өргөжсөн тус дүүргийн ууган хороодын нэг юм.
10-р хороо Нисэх, 7-р байр Хан-Уул дүүргийн 10-р хороо нь анх 1957 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор байгуулагдан, 1987 он хүртэл Хорин нэртэйгээр ажиллаж байгаад, хүн амын төвлөрөл ихэссэнтэй холбогдуулан,1987 оноос Ажилчны районы 15-р хороо болон өөрчлөгдсөн.
11-р хороо Зайсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо нь хойд талаараа Төв цэнгэлдэх хүрээлэн, Зүүн талаараа Их тэнгэрийн ам, Урд талаараа Богдхан уул Бугын сангийн аж ахуй, Баруун талаараа Яармагийн гүүр хүртэлх нутгаар бусад хороодоосоо зааглагддаг.
12-р хороо Биокомбинат Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо нь тус дүүргийн 10,13,14 дүгээр хороо болон СХД-ийн 20 дугаар хороотой хиллэдэг бөгөөд Сонгино хайрхан уулын бэл Хатан туулын хөвөөнд оршдог.
13-р хороо Туул тосгон Хан-Уул дүүргийн 13-р хороо Туул Тосгон нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 2-р сарын 14-ны өдрийн 23 тоот тогтоолоор байгуулагдсан.Нийт 5672 га нутаг дэвсгэртэй, зүүн талаараа 12-р хороо, хойд талаараа СХД, баруун болон урд талаараа Төв аймгийн Алтанбулаг сумтай тус тус хиллэдэг
14-р хороо Өлзийт хороолол Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо нь Адисын давааны өвөрт Бурхант уулын урд дэнж дээр, Түргэний голын сав нутагт оршдог. Тус хороо Улаанбаатар хотоос 28 км-ийн зайтай, 7200 га нутаг дэвсгэртэй. 1088 өрхийн 3068 хүн амтай.
15-р хороо Стадион, Нархан ,Жаргалан
16-р хороо Нисэх 2-р байр Урд, баруун талаараа ХУД-ийн 10-р хороотой, хойд талаараа ХУД-ийн 9-р хороотой, зүүн талаараа ХУД-ийн 8-р хороотой хиллэдэг.Тус хороо нь 200 га талбай бүхий нутаг дэвсгэртэй, 1736 өрхийн 6687 хүн амтай.

Эшлэл[засварлах]

  1. Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (сум, дүүргийн түвшнээр)
  2. 2.0 2.1 Нийслэлийн статистикийн газар. Танилцуулга, судалгаа. Нийслэл. Жилийн танилцуулга 2011
  3. Улаанбаатар хотын статистикийн газар, stat2701.pdf pop2006.01.01.pdf