Харанга (хамтлаг)

Харанга хамтлаг

дээрээс: Чука, Лхагваа, Манлай доороос: Пүүжээ, Булган, Оогий
дээрээс: Чука, Лхагваа, Манлай
доороос: Пүүжээ, Булган, Оогий
Ерөнхий мэдээлэл
Гарал Улаанбаатар, Монгол Улс
Жанр Хүнд рок
Үүссэн 1989 он – одоо
Анх байгуулсан гишүүд
Цэндсүрэнгийн Энхманлай
Яринпилийн Одсүрэн
Цэрэндоржийн Чулуунбат
Нэмэхийн Пүрэвдаш
Хатанбаатарын Лхагвасүрэн
Урьдын гишүүд
Хангалын Булган

Харанга нь Монголын рок хөгжмийн хамтлаг юм. Хамтлагийн гишүүд 1977 онд Ардын Армид татагдан танилцаж "Соёмбо" хамтлагт хамт тоглох болсон. Үүнээс хойш 10 гаран жил хамтдаа тоглож байгаад цэргээс халагдаж 1989 онд Драмын театрын дэргэд "Харанга" хамтлагийг байгуулжээ. Хүнд рок, прогрессив урсгалаар уран бүтээлээ туурвидаг

Байгуулагдсан нь[засварлах | кодоор засварлах]

1988 оны сүүлээр Цэндсүрэнгийн Энхманлай "Рок" хэмээх Р.Мөнхсайхантай уулзаж, хамтлаг байгуулах санаатай байгаагаа хэлжээ. Тэр үед Драмын театрт ажилладаг байсан Мөнхсайхан түүнийг театрын дарга МУАЖ Намсрайн Сувдтай уулзуулсан байна. Энхманлай түүнд хамтлаг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Ардын Дуу Бүжгийн Чуулгын дэргэд "Соёл Эрдэнэ" хамтлаг байгуулагдсан байхад Драмын театрын дэргэд яагаад хамтлаг байж болохгүй гэж ятгасан байна. Энэ уулзалтаас 7 хоногийн дараа театрын зүгээс хамтлаг байгуулахыг зөвшөөрсөн хариу өгчээ. Ингэж 1989 оны эхээр хамтлаг үндэс сууриа тавьсан юм. Анхандаа гоцлол гитарчин, дуучнаар Энхманлай, аргил гитарчнаар Яринпилийн Одсүрэн, бөмбөрчнөөр Нэмэхийн Пүрэвдаш, даралтат хөгжимчнөөр Х.Булган нар тоглож байв. Энэ бүрэлдэхүүн удалгүй өөрчлөгдөж Булган хамтлагаас гарч Соёл Эрдэнэ хамтлагт орсон юм. Ингээд тэр жил армиас халагдаж байсан Цэрэндоржийн Чулуунбатыг хамтлагтаа авчээ. Анхандаа түүнийг тонмейстерээр авахаар ярьж байгаад, Булганыг гарсны дараа даралтат хөгжимчнөөр авах санал хэлжээ. Гэвч Чулуунбат бол аргил гитарчин байлаа. Хоорондоо ярилцаад Одсүрэн хэмнэлт гитарчин болж, Чулуунбат аргил гитараа тоглох болжээ. Удалгүй дуучнаар "Соёмбо"-д хамт байсан Хатанбаатарын Лхагвасүрэнг авснаар үндсэн бүрэлдэхүүн тогтжээ. Хамтлаг анх нэргүй байж байгаад, Драмын театр, Ардын дуу бүжгийн чуулгын бүх уран бүтээлчид дунд нэрийн уралдаан зарлажээ. "Улаанбаатар", "Бат хаан" зэрэг нэрийн саналууд ирснээс Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчин Д.Сүхбаатарын санал болгосон Харанга гэж нэрийг сонгосон түүхтэй.

Анхны тоглолт[засварлах | кодоор засварлах]

Хамтлагийн ажил жигдэрч, уран бүтээлдээ шаргуу орсон тэд өмнө нь зохиосон болон шинээр зохиосон 12 дуутай тоглолт хийхээр болж хамтлагийн ахлагч Энхманлайгийн зохиосон "Амьдрал" дуугаар тоглолтоо нэрлэжээ. 1989 оны 10 сарын 26-нд тоглохоор товлогдож, тухайн өдрийнхөө 15 цагт Соёлын Яамны коллегиор оржээ. Коллегийн бүрэлдэхүүнд жүжгийн нэрт зохиолч МУАЖ, МЗЭ шагналт Э.Оюун, АУЗ, МЗЭ шагналт Ш.Сүрэнжав зэрэг Монголын урлаг соёлын алдартай эрхэмүүд байсан байна. Коллегийнхон удтал хуралдсаны эцэст Э.Оюун "«Ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа" гэж энэ хүүхдүүд мөн ч сайхан хэлсэн байна шүү. Хүүхдүүдийг тоглуулъя» гэж хэлснээр тоглолт тавих эрхийг өгчээ. Ингэж "Харанга" хамтлаг Соёлын Яамны коллегиор орж ширүүн шүүмжлүүлж, хатуу шүүлтүүрээр шигшигдсэн сүүлчийн хамтлагуудын нэг болсон түүхтэй. Коллегийн хурал дөнгөж дуусаад тасалбараа зарж эхлэхэд 30 минутанд бүх тасалбар зарагдаж дууссан байна.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

2009, 2011 онуудад Монгол орноо бүтэн тойрч, тоглолт хийсэн. 2016 онд "Алдрын од" шагнал хүртсэн 2 дахь хамтлаг болсон бөгөөд Соёлын Төв Өргөөний орчимд тус хамтлагийн хүндэтгэлийн самбарыг байрлуулсан. Мөн бүх гишүүд нь Гавьяат цолтой, мөн Монголын түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц бүрэн бүрэлдэхүүнээрээ Монгол Улсын Төрийн шагналыг[1] хүртсэн цор ганц хамтлаг болоод байна.

Цомгууд[засварлах | кодоор засварлах]

Герман улсад хэвлүүлсэн "Эрин зууны хөг", "Best of" цомгуудыг Daimler-Chrysler болон Siemens Nixdorf компаниуд спонсорлож хэвлүүлж байжээ.

Одоогийн бүрэлдэхүүн[засварлах | кодоор засварлах]

Үндсэн гишүүд

Техникч

  • МУСТА Ц.Мөнх-Эрдэнэ

Хамтардаг хөгжимчин

  • А.Болорхүү /төгөлдөр хуурч, даралтат хөгжимчин/
  • Д.Батбилэг /аргил гитарчин, "Fire" хамтлаг/
  • Бука /аргил гитарчин/
  • М.Мөнх-Эрдэнэ /төгөлдөр хуурч, Улсын Филармони/

Видео Клипүүд[засварлах | кодоор засварлах]

Тоглолт[засварлах | кодоор засварлах]

Төрийн шагналт бүтээл[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. president.mn: (Memento 11. Наймдугаар сар 2020 цахим архивт) Харанга хамтлагийн таван уран бүтээлд Төрийн соёрхол хүртээв, нийтлэгдсэн 2019-12-29, хандсан 2019-12-29