Хендрик Лоренц

Хендрик Антон Лоренц

Хендрик Антон Лоренц (нид. Hendrik Antoon Lorentz, 1853 оны 7 сарын 181928 оны хоёрдугаар сарын 4) — Нидерландын нэрт физикч байсан бөгөөд "Питер Зееманы эффектийн" онолыг дэлгэрүүлэн тайлсаны учир 1902 оны Нобелийн шагналыг физикийн салбарт хүртэж байв. Түүнчлэн термодинамик, статистик физик, цацрагийн квант онолын талаархи олон бүтээл туурвисан бөгөөд тухайн бүтээлүүд нь Эйнштейн харьцангуйн онолоо бий болгоход нөлөөлсөн гэдэг.

Хендрик Лоренц нь Нидерландын Арнем хотод мэндэлсэн бөгөөд зургаан настайдаа сургуульд элсэж 11 настайдаа Лейдений их сургуульд орж амжилттай суралцан төгсөж 1875 онд Питер Рейкегийн удирдлаган дор "Гэрлийн тусгал, хугарлын онол" (Over de theorie der terugkaatsing en breking van het licht) сэдвээр докторын зэрэг хамгаалж Жеймс Клерк Максвелл тунгаан шүүжээ.

Ян Ветийн зурсан хөрөг.

1877 онд 24-хөн насандаа төгссөн сургуулийнхаа онолын физикийн салбарыг даргалах болсоноор томоохон их сургуулийн эрдэмтэдтэй хамтрах үүд зам нь нээгдсэн гэхэд болох юм. 1878 оны нэгдүгээр сарын 25-нд гэрэл хугарах үзэгдлийг тусч буй долгион, түүний нөлөөгөөр үүссэн хоёрдогч долгионы интерференцээр тайлбарлаж электроны сонгодог онолыг (нид. De moleculaire theoriën in de natuurkunde) боловсруулах анхан шатны алхам хийж, дөрвөн жилийн дараа энэ онолынхоо үндэслэлийг бүрэн томъёолсон юм.[1]

1896 онд их сургуулийн хуучин анд Питер Зееманы нээсэн эффектийн онолыг тайлбарласан түүхтэй.[2][3] Уг ажлаараа 1902 онд Нобелийн шагналын эзэн болсон түүхтэй. Лоренцын онолуудыг дурдвал Лоренц-Лорензийн томъёо, Лоренцийн хөдөлгөөн, Лрренц-Максвеллийн тэгшитгэл зэрэг болой.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Л.Түдэв (1988). Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь III. p. 312. {{cite book}}: Text "publisher" ignored (help)
  2. Lorentz, Hendrik Antoon (1892), "Загвар:Internet archive", Archives néerlandaises des sciences exactes et naturelles, 25: 363–552
  3. Lorentz, Hendrik Antoon (1895), Versuch einer Theorie der electrischen und optischen Erscheinungen in bewegten Körpern , Leiden: E.J. Brill

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Хендрик Антон Лоренц – Викимедиа зураг, бичлэг, дууны сан