Хээрийн галуу
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Хээрийн галуу | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Anser indicus (Latham, 1790) |
||||||||||||||
| Ижил утгатай нэршил | ||||||||||||||
|
Eulabeia indica |
||||||||||||||
Хээрийн галуу(Anser indicus) нь Төв Азид нутагладаг Нугасныхан овгийн шувуу юм. Манай оронд Хэрлэн гол, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүсийн нуур голууд, Завхан голын сав, Толбо, Цагаан нуур гэх мэт газраар өндөглөн зусдаг.
Хээрийн галуу нь хамгийн өндөр нисдэг шувуудын нэг ба 10175 м өндөрт нисэж байх нь тэмдэглэгдсэн. Бусад зүйлийн галуутай харьцуулахад харьцангуй том далавчтай. Энэ шувуу нь Энэтхэг, Пакистанд өвөлжихөөр Гималайн нурууг даван нүүдэллэдэг. Цайвар саарал өнгийн өдтэй ба бусад саарал галуунаас толгой дээрх хар судлаараа ялгарна. Нас бие гүйцсэн хээрийн галуу 71-76 см урт, 1.87-3.2 кг жинтэй. Эм галуу 3-8 өндөг гаргана. Хээрийн галууны гол дайсан нь үнэг, бүргэд, хон хэрээ гэх мэт юм.
Гадаад холбоос [засварлах]
| Викизүйлд Anser indicus-тай холбоотой мэдээлэл байна. |
| Commons: Хээрийн галуу - зураг, дуу, бусад юмс |