Хөхүүл ханиад

Хөхүүл ханиад (Англи: Pertussis, whooping cough) нь Bordetella pertussis хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Хүүхдэд хүнд тусдаг. Урьдчилан сэргийлэх тарилга хийлгээгүй хүмүүсийн дунд 3-5 жил тутамд дэгдэлт үүсдэг. Ерөнхийдөө жилийн турш гарах боломжтой ч ялангуяа хавар илүү ажиглагддаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гаргасан судалгаагаар жил тутам уг өвчнөөр 20-40 сая хүн өвчилж, 1-2% нь нас бардаг байна. Тэдгээрээс 90% орчим нь хөгжиж буй орнуудын хүүхдүүд байдаг аж. Урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн тохиолдолд дархлаа нь 4-12 жилийн турш үйлчилдэг. Монгол орны хувьд сахуу, татран, хөхүүл ханиадын гуравт вакциныг бүх хүүхдэд хийдэг.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Хөхүүл ханиад – Викимедиа зураг, бичлэг, дууны сан