Цэдэнгийн Гарамжав
Appearance
Цэдэнгийн Гарамжав | |
---|---|
Монгол Улсын Эрдэс Баялаг Эрчим Хүчний Дэд сайд | |
Албан тушаал хашсан 2012 оны 02 сар – 2012 оны 09 сар | |
Монгол Улсын Их Хурлын гишүүн | |
Албан тушаал хашсан 2016 оны 7 сар – 2020 оны 6 сар | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1959 он[1] Монгол, Улаанбаатар |
Улс төрийн нам | Ардын Нам |
Вэб сайт | Албан ёсны цахим хуудас |
Цэдэнгийн Гарамжав нь нь Монполимет группийг үүсгэн байгуулагч бизнес эрхлэгч, улс төрч эмэгтэй.
Төгссөн сургууль
[засварлах | кодоор засварлах]- 1969 он Улаанбаатар хотын 4-р бага сургууль
- 1975 он Баатар хот Москвагийн нэрэмжит 33 дугаар сургууль
- 1981 он МУИС-ийн Геологи уул уурхайн сургуулийг инженер, геологич-гидрогеологич мэргэжлээр
- 1984 он ЗХУ-ын Москва хотын их сургуулийн уул уурхайн факультетийг инженер геологич, хөрс судлаач мэргэжлээр
- 1994 он Итали Улсын Ром хотноо Олон улсын ашигт малтмалын гэрээ эрх зүйн мэргэжилтний сургалт
Ажлын туршлага
[засварлах | кодоор засварлах]- 1983 - 1989 Барилгын зургийн институтын инженер, геологийн товчоонд инженер, ахлах инженер, лабораторийн эрхлэгч,
- 1989 - 1992 Барилгын зургийн институтын Инженер хайгуулын товчоонд эрдэм шинжилгээний ажилтан,
- 1992 - 2012 Монполимет ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий Захирлаар
- 2012.02-09 Эрдэс Баялаг Эрчим Хүчний Дэд сайд,
- 2013-2016 Монполимет Группийн Зөвлөх
- 2016-2020 Улсын Их Хурлын гишүүн
Гишүүнчлэл
[засварлах | кодоор засварлах]- Монголын Бизнес Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч
- Нийгмийн Ардчилал–Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Зөвлөлийн гишүүн
- Булган Хишиг Хөгжлийн Сангийн Үүсгэн байгуулагч, Зөвлөлийн тэргүүн
- Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн гишүүн
- МАН-ын Бага хурлын гишүүн
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2003 онд Монгол Улсын Уул Уурхайн Тэргүүний Ажилтан
- 2004 онд ОХУ-ын Уул Уурхайн Тэргүүний Ажилтан
- 2006 онд МУ-ын Төрийн Дээд Шагнал Алтан Гадас Одон
- 2009 онд МУ-ын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан
Зүүлт тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Өнөөдөр.мн: 71-р тойргийг шинжихүй: Ц.Гарамжавын тухай, хандсан 2016-06-08