Чезаре Мальдини
Чезаре Мальдини (Итали: Cesare Maldini, 1932 оны 2 сарын 5-нд Триесте хотод төрсөн). Италийн хөлбөмбөгчин, дасгалжуулагч. Түүний хүү нь Россонеричүүдийн мөнхийн багийн ахлагч Паоло Мальдини.
Тэрээр 1952-1953 онд Триестина, 1954-1966 онуудад Милан, 1966-1967 онд Торино багуудад тоглож явсан шилдэг хөлбөмбөгчин.
Түүний нэрийг Милан багаас салгахийн аргагүй. Чезаре Мальдини энэ л багт Аваргуудийн лигийн аварга, Сери-А-гийн аварга гээд л клубын авч болох бүх л цол хэргэмийг хүртсэн тэрээр шигшээ багийнхаа хамтаар 1962 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бас оролцож байлаа.
Дасгалчуулагчийн гараагаа 1973 оноос эхлэж 1980 оныг хүртэл Милан, Фожжио, Тернана, Парма багуудад ажиллаж байгаад 1986 оноос 1996 оныг хүртэл Залуучуудын 21 хүртэлх насны шигшээ багийг удирдаж 1992, 1994, 1996 онуудад 3 удаа багаа Европын аварга болгосон бөгөөд түүний дасгалчуулагч хийж байсан 10 жилийн хугацаанд Италийн хоёр үеийн шилдэг тоглогчид Мальдинигийн гараар өсөн бойжсон юм. Ингээд 1996-1998 оны хооронд үндэсний шигшээ багаа удирдаж хүү Паологийн хамтаар дэлхийн аваргад түрүүлэх мөрөөдлөө биелүүлэхээр Францыг зорьсон. Гэсэн ч шөвгийн 8 багийн тоглолтод талбайн эзэн Франц болон өмнөх дэлхийн аваргад үзүүрлэсэн Италийн багийн тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж торуулийн цохилтоор Франц ялсан юм. Үүний дараа шигшээ багийн дасгалчуулагчийн суудлаа Дино Зоффод өгсөн бөгөөд өөрөө Өмнөд Америкийн шилдэг хамгаалттай Парагвайг дасгалжуулахаар болсон юм. Гэвч 2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түүнийг багийг Германы Оливер Нойвилл гомдоосон юм.