Шарль Луй Альфонс Лаверан

Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1907
Хүртсэн салбар: Анагаах ухаан
Шалтгаан: Халдварт өвчин үүсгэхэд бүдүүлэг биетний гүйцэтгэх үүргийг судалсан судалгаагаараа

Шарль Луй Альфонс Лаверан (Франц: Charles Louis Alphonse Laveran, 1845 оны 6 сарын 181922 оны 5 сарын 18) нь Францын эмч, патологич байв.

Түүний эцэг нь явган цэргийн эмч байсан бөгөөд Лаверан аавынхаа мэргэжлийг өвлөн авчээ. Парист дунд сургуулиа төгсөөд Страсбургийн Анагаах Ухааны Их Сургуульд эмчийн мэргэжил эзэмшиж, 1867 онд төгсчээ. Удалгүй Франц-Пруссийн дайн эхлэхэд тэр цэргийн эмч болж, 1896 он хүртэл ажиллажээ.

Тэрээр 1880 онд Алжирын Константин хот дахь цэргийн эмнэлэгт ажиллаж байхдаа хумхаа өвчнөөр нас барсан өвчтөний цусны дээжнээс паразит амьтан илрүүлж, хумхаа өвчнийг үүсгэгч нь бүдүүлэг биетэн болохыг нээсэн байна[1]. Тэр үед хумхаа өвчин нь намаг балчиг бүхий нутгийн бохир агаараас үүсдэг гэж үздэг байв. Ийнхүү бүдүүлэг биетэн нь халдварт өвчин үүсгэдэг болохыг хүн төрөлхтөн мэдэж авсан билээ. Тэр хожим трипаносомууд, ялангуяа цеце ялаагаар дамжин халдварладаг унтаахай өвчин үүсгэгчийг судалсан байна[2]. Түүний нээлтүүдийг үнэлж 1907 онд Анагаах ухаан, биологийн салбар дахь Нобелийн шагналыг хүртээсэн юм. Лаверан шагналынхаа мөнгөөр халуун орны өвчнүүдийн судалгааны хүрээлэн байгуулсан аж.

Лавераныг нас барахад Парист оршуулжээ.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • Traité des maladies et épidémies des armées - "Арми дахь халдварт өвчин ба дэгдэлтэт өвчин" (1875)
  • Trypanosomes and trypanosomiasis - "Трипаносом ба унтаахай өвчин" (1904)

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Bruce-Chuvatt LJ (1981). "Alphonse Laveran's discovery 100 years ago and today's global fight against malaria". J R Soc Med. 74 (7): 531–6. PMC 1439072. PMID 7021827. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)
  2. Haas LF (1999). "Neurological stamp. Charles Louis Alphonse Laveran (1845-1922)". J. Neurol. Neurosurg. Psychiatr. 67 (4): 520. PMID 10486402. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)
  • Nye, Edwin R (2002), "Alphonse Laveran (1845-1922): discoverer of the malarial parasite and Nobel laureate, 1907.", Journal of medical biography (published 2002 May), vol. 10, no. 2, pp. 81–7, PMID 11956550 {{citation}}: Check date values in: |publication-date= (help)
  • Garnham, P C (1967), "Presidential address: reflections on Laveran, Marchiafava, Golgi, Koch and Danilewsky after sixty years.", Trans. R. Soc. Trop. Med. Hyg., vol. 61, no. 6, pp. 753–64, PMID 4865951
  • CDC profile

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Шарль Луй Альфонс Лаверан – Викимедиа дуу дүрсний сан