Эгэл шар шувуу
| Эгэл шар шувуу | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Bubo bubo (Карл Линней, 1758) |
||||||||||||||
Амьдрах бүс
|
Эгэл шар шувуу (Bubo bubo) нь эвэрт шар шувуу бөгөөд Европ, Ази тивээр тархан амьдардаг.
Агуулга |
[засварлах] Гадаад төрх
Эгэл шар шувуу нь томхон хүчирхэг махчин шувуу бөгөөд Цармын бүргэдээс арай жижиг, Цагаан уульжаас том биетэй юм. Заримдаа дэлхийн хамгийн том шар шувуу гэж бичигдэх нь бий. Биеийн урт 58-75 см, далавчаа дэлгэхэд 138-200 см, эмэгчин нь 1.75-4.5 кг, эрэгчин нь 1.5-3.2 кг жинтэй байна. Эрэгчингийн чихний туг өд илүү босоо байдаг.
[засварлах] Идэш тэжээл
Тэд голдуу үдшийн бүрийд ан хийх ба голдуу оготно зэрэг мэрэгчээр хооллоно. Мөн туулай, шувуу , загас, могой, хавч, бусад зүйлийн шар шувуу болон үнэг, бага залуу буга зэрэг томхон амьтан барьж иддэг аж.
[засварлах] Зан авир
Энэхүү шар шувуу нь шөнийн амьдралтай ба өндөр хад цохиотой, уулархаг газрын ой модонд нутаглаж үүрлэх аж. Байгальд зэрлэгээр амьдрах нь дундажаар 20 жил бөгөөд тэжээвэр нь 60 хүртэл удаан насалдаг байна. 3-5 сард эмэгчин нь 1-4 өндөг гарган, 31-34 хоног дарж ангаахай гарна. Эрэгчин нь идэш тэжээл зөөн хооллодог.
[засварлах] Гадаад холбоос
| Commons: Bubo bubo - зураг, дуу, бусад юмс |