Эзэн Хаан Коомэй

Эзэн Хаан Коомэй нь (1831-1867) 1846-1867 оны хооронд Японы 121 дэх эзэн хаан байсан. Тэрбээр хэрэг дээрээ нэр төдий эзэн хаан байсан бөгөөд цэвэр бэлгэ тэмдгийн шинж чанартай байсан юм. Түүний нэрийн өмнөөс Токүгавагийн шоогүн нар улс орныг удирдан залж байв. Түүний жинхэнэ нэрийг Осахито гэдэг байсан. Тэрбээр 1831 онд Эзэн Хаан Нинкоо болон түүний татвар Фүживара Цүнэко нарын 4 дэх хүү нь болон мэндэлжээ. Эзэн хаан Коомэй нь 4 охин, 2 хүүтэй байсан агаад ахмад хүү нь ирээдүйн Эзэн Хаан Мэйжи билээ. Түүний хаанчлалын сүүлчийн жилүүдэд АНУ-тай харилцаа тогтоосноор Япон орон барууны соёлыг өөртөө аажмаар нэвтрүүлж эхэлжээ.

Өмнөх
Эзэн Хаан Нинкоо
Японы эзэн хаан
1846-1867
Дараах
Эзэн Хаан Мэйжи