Эзэн Хаан Мэйжи

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Муцухито, Эзэн Хаан Мэйжи
Японы Эзэн Хаан
Meiji Emperor.jpg
Хаанчлал 1867 оны 2-р сарын 3 - 1912 оны 7-р сарын 30
Япон 睦仁, 明治天皇
Төрсөн 1852 оны 11-р сарын 3
Төрсөн газар Японы Киото хот
Нас барсан 1912 оны 7-р сарын 30
Нас барсан газар Японы Токио хот
Өмнөх хаан Эзэн Хаан Коомэй
Дараагийн хаан Эзэн Хаан Тайшоо
Их хатан Шоокэн Хатан
Хааны удам Ёшихито, Тоогу Ханхүү
Масако Гүнж
Фусако Гүнж
Нобуко Гүнж
Тошико Гүнж
Хааны овог Яматогийн угсаа
Хааны дуулал Кими га Ёо
Эцэг Эзэн Хаан Коомэй
Эх Накаяма Ёшико

Эзэн Хаан Мэйжи (Япон хэл: 明治天皇; 1852 оны 11-р сарын 3 – 1912 оны 7-р сарын 30) буюу Их Мэйжи уламжлалт дэс дарааллаар Японы 122 дахь Эзэн Хаан бөгөөд 1867 оны 2-р сарын 3-наас 1912 онд насан эцэс болтлоо хаанчилсан.

Японы урьд өмнөх бүх эзэн хаадын адил түүнийг нас барснаас хойш нас барсных нь дараах нэрээр нэрлэж ирсэн. Түүнийг нас барахад тухайн эзэн хааны хаанчилж байсан эриний нэрийг нас барахад нь өгч байх шинэ уламжлал тогтсон. Мэйжийн эринд хаанчилж байсан тул түүнийг одоо Эзэн Хаан Мэйжи гэдэг.

Эзэн хааны өөрийнх нь нэр Мүцүхито (Япон хэл: 睦仁). Гадаад улсад түүнийг заримдаа Мүцүхито буюу Эзэн Хаан Мүцүхито гэх тохиолдол бий боловч, Японд эзэн хаадыг зөвхөн нас барсных нь дараах нэрээр нэрлэдэг.

Эзэн хааны өөрийнх нь нэрийг хэрэглэх нь доромж сонсогдоно.

Түүнийг 1852 онд төрөх үед Япон ертөнцөөс тусгаарлагдсан, үйлдвэржилтийн өмнөх үеийн, феодалын улс байсан бөгөөд тус улсын 250 гаруй тархай бутархай эзэмшил газруудыг захирдаг Токүгава шоогүн, даймё нар ноёрхож байв. Түүнийг 1912 онд нас барах хүртэл Японд улс төр, нийгэм, үйлдвэрийн хувьсгал (Мэйжийн хувьсгал) хийгдэж, дэлхийн тавцан дээр их гүрнүүдийн нэг болон гарч иржээ.

Агуулга

[Засварлах] Эзэн Хаан Мэйжи кинонд

  • 2003 оны Холливудын Сүүлчийн самурай кинонд жүжигчин Накамүра Шичиносүкэ Эзэн Хаан Мэйжийн дүрийг бүтээжээ.

[Засварлах] Тайлбар

[Засварлах] Лавлах материал

  • Breen, John,‘The Imperial Oath of April 1868: ritual, power and politics in Restoration Japan’, Monumenta Nipponica, 51, 4 (1996)
  • Seagrave, Sterling and Seagrave, Peggy (1999): "The Yamato Dynasty", New York: Broadway Books, ISBN 0-7679-0496-6.

[Засварлах] Гадны холбоос

Commons
Commons: Emperor Meiji - зураг, медиа материалууд
Өмнөх
Эзэн Хаан Коомэй
Японы Эзэн Хаан
1867 оны 2-р сарын 3 - 1912 оны 7-р сарын 30
Дараах
Эзэн Хаан Тайшоо
Хувийн хэрэгсэлүүд