Эня

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эня
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр Eithne Patricia Ní Bhraonáin
Тайзны нэр Enya Brennan
Төрсөн 1961 оны 5 сарын 17
Мэргэжил дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч, продюсер
Хугацаа 1982 - одоог хүртэл
Студи WEA, Warner Music UK, Warner Bros. Records UK, Reprise, Geffen
Вэбсайт www.enya.com

Энья Патриша Ни Бреннан (ирл. Eithne Patricia Ní Bhraonáin, 1961 оны 5 сарын 17-нд төрсөн) буюу Эня (англ. Enya) нь Ирландын дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч. Тэрээр заримдаа хэвлэлийнхэнд Эня Бреннан (англ. Enya Brennan) хэмээн өөрийгөө танилцуулдаг. Эня гэдэг нь өөрийн төрөлх Ирланд хэл дээрх Eithne-н ойролцоо дуудлага юм.

1980 онд тэрээр өөрийн гэр бүлийнхээ Кланнад хамтлагт түр орж, дараа нь ганцаарчилсан хөгжмийн карьерээ эхлүүлсэн. 1988 онд гаргасан Watermark цомгоороо тэрээр дэлхийд алдаршиж, хоолойн дууны давхарлалт, ардын хөгжмийн аялгуу, синтетик арын хөгжим, тэнгэрлэг цуурайтал зэрэг төрхтэй өвөрмөц аялгуугаараа танигдах болсон.[1]

Тэрээр 1990-, 2000-аад онуудад тогтмол амжилт үзүүлж, 2000 онд гаргасан A Day Without Rain цомог нь маш өндөр тоогоор боруулагдан (15 сая хувь)[2], 2001 онд хамгийн их борлуулалттай эмэгтэй дуучнаар тодорсон[3]. Эня нь Ирландын хамгийн их ашиг олсон соло дуучин[4] бөгөөд албан ёсоор U2 хамтлагийн дараа л ордог улсынхаа хоёр дахь том хөгжмийн уран бүтээлч юм[5]. 2009 оны байдлаар түүний цомгуудын борлуулалт 70 саяд хүрч[6], АНУ-д л гэхэд 29 сая хувь борлуулжээ[7]. Тэрээр бүтээлийнхээ явцад 4 Грэмми шагнал хүртэж, Оскарын шагналд нэр дэвшиж байжээ. Одоогийн байдлаар 10 хэлээр бүтээлээ толилуулсан[8].

Ишлэл[засварлах]

  1. Warner Music Australia - Enya | Warner Music Australia | Official Site. Warnermusic.com.au. 2009-08-14-д хандсан.
  2. http://enya.sk/enya-faq.htm
  3. Enya Wins Best Selling Female At World Music Awards | Hobbit Movie News and Rumors. Theonering.net (2002-03-08). 2009-08-14-д хандсан.
  4. Enya's New Album Celebrates Winter. NPR. 2009-08-14-д хандсан.
  5. Enya Music (Used, New, Hard-to-Find). Alibris. 2009-08-14-д хандсан.
  6. Enya talks about her new album And Winter Came. The Daily Telegraph (2010-01-12).
  7. RIAA: Top Selling Artists. RIAA. 2010-01-12-д хандсан.
  8. Enya Profile - Celtic New Age Music Star Enya. Worldmusic.about.com (1961-05-17). 2009-08-14-д хандсан.

Гадаад холбоос[засварлах]