4 сарын 27

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

4 сарын 27 нь Григорийн тооллын жилийн 117 дахь (өндөр жил бол 118 дэх) өдөр юм. Мөн он дуустал 248 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • МЭӨ 33 - Ромын зөвлөлийн гишүүн Лусиус Марсиус Филиппусын өргөмөл дүү Августус Хиспаниа орчимд ялалт байгуулж, тус нутгийг эзлэн суухаар болов. Августус ирээдүйд хаан ширээнд суусан билээ.
  • 711 - Исламийн түрэмгийлэл: Тарик Ибн Зиядаар удирдуулсан Моорын цэргүүд Гибралтарт зангуугаа буулган Иберийн хойгыг эзлэн түрэмгийлэх ажиллагааг эхлүүлжээ.
  • 1296 - Шотландын тусгаар тогтнолын анхны дайн: Жон Байлолоор удирдуулсан Шотландын арми Данбрын дайнд Жон де Варранегаар удирдуулсан Английн армид ялагдав.
  • 1509 - Ромын пап II Юлий Венецийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөнгүй.
  • 1521 - Португалийн домогт аялагч Фердинанд Магеллан одоогийн Филиппиний нутагт хүрсэн ч нутгийн уугуул иргэдэд алуулжээ.
  • 1522 - Испани болоон Папын нэгдсэн улсууд Франц болон Венецийн нэгдсэн армийг буулган авав.
  • 1539 - Испанийн аялагч Николаус Федерманн, Себастиан де Белалказар нар Шинэ Гранада (одоогийн Колумби)-д Богота хотыг дахин байгуулжээ.
  • 1565 - Филиппинийн нутгийг захирах болсон Испани улс тус нутагт Чебу гэх хотыг байгуулжээ.
  • 1570 - Английн хатан хаан I Элизабетыг Ромын пап V Пиус буруу номтон гэж цоллов.
  • 1777 - Америкийн хувьсгал: Риджфильдийн тулаан: Америкийн Коннектикут мужийн Риджфильд хотод Британийн түрэмгийлэгчид Эх газрын армид ялагджээ.
  • 1805 - АНУ-ын усан цэргүүд одоогийн Ливи улсын Дерна хотод халдан довтлов.
  • 1813 - АНУ-ын цэргүүд Дээд Канадын Йорк хотыг эзлэжээ.
  • 1865 - АНУ-ын Нью-Йорк хотын сенат Корнеллийн их сургуулийг байгуулах шийд гаргав.
  • 1906 - ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага "Төрийн Дума" анхны хуралдаанаа хийжээ.
  • 1909 - Оттоманы эзэнт гүрний хаан II Абдул Хамид эрх хэмжээнээсээ татгалзаж, улмаар түүний дүү V Мехмед хаан ор суув.
  • 1927 - Чилийн цагдаагийн газар байгуулагджээ.
  • 1936 - АНУ-ын Автын ажилчдын нэгдсэн холбоо АНУ-ын Үйлдвэрчний эвлэлээс салан тусгаарлаж, тусдаа байгууллага болохоо зарлав.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы арми Грекын Афин хотод нэвтрэв.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: Словенийн коммунист нам, Словенийн Христийн социалист нам, Словенийн үндэсний ардчилсан нам нэгдэн Словени үндэстнийг чөлөөлөх хөдөлгөөнийг байгуулжээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы цэргүүдийн Финландын Лапландаас хөөн гаргав.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: Италийн Донго хотод партизанууд Бенито Муссолиниг баривчлав. Тэрээр эх нутгаасаа оргохоор бэлдэж байсан юм.
  • 1948 - Төрийн шагналт хөгжмийн зохиолч Зундуйн Хангал мэндэлжээ(1996 онд нас барсан)
  • 1960 - Того улс НҮБ-ын дэмжлэгтэйгээр Францаас тусгаар тогтножээ.
  • 1961 - Африкийн Сьерра-Леон улс Их Британиас тусгаар тогтнож, Милтон Маргай анхын ерөнхий сайдаар томилогдов.
  • 1967 - Канадын Монтриал хотод дэлхийн үзэсгэлэн, яармаг нээлтээ хийв. Дэлхий даяар нээлтийн ажиллагааг шууд дамжуулж, дараа өдрөөс олон нийтэд нээлттэй болжээ.
  • 1974 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод Ерөнхийлөгч Ричард Никсоныг албан тушаалаасаа буухыг шаардаж 10,000 хүнийг хамарсан жагсаал зохион байгуулагдав.
  • 1978 - АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсоны туслах Жон Д.Эрлихман Аризона мужийн шоронд 18 сар хоригдсоны эцэст суллагджээ. Түүнийг Уотергейтын хэрэгт буруутган шоронд хорисон юм.
  • 1981 - Xerox PARC компани компьютерийн маусыг үйлдвэрээс гаргажээ.
  • 1986 - Украины Припят хотод цацраг идэвхит туяа их хэмжээгээр тархсан тул тус хотын иргэдийг нүүлгэн шилжүүлэв.
  • 1987 - АНУ-ын Хууль зүйн яам Австрийн Ерөнхийлөгч Курт Вальдхаймыг дэлхийн II дайны үеэр олон мянган еврейчүүдийг устгахад оролцсон гэж үзжээ.
  • 1989 - БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тиананьмений талбайд оюутнууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
  • 1992 - Югославын холбооны бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Серби, Монтенегро улсууд тусгаар тогтножээ.
    • Британийн ард нийтийн танхимын даргаар Бетти Бүүтройд сонгогдов. Энэ нь тус улсын ард нийтийн танхимын 700 жилийн түүхэнд эмэгтэй хүн томилогдсон анхны тохиолдол болсон юм.
    • ОХУ болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан 12 улс нэгэн зэрэг ОУВС болон Дэлхийн банкны гишүүнээр элсэв.
  • 1993 - 1994 онд болох хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох эрхийн төлөөх тоглолтод оролцохоор нисч явсан Замби улсын хөлбөмбөгийн шигшээ багийн онгоц осолдож, хөлгийн багийн бүх хүн амиа алдав. Уг осол Габоны Либревиль хотод болсон билээ.
  • 1994 - Өмнөд Африкын парламентын сонгууль: Бүх хар арьстнууд чөлөөтэй оролцсон анхны ардчилсан сонгууль зохион байгуулагдав.
  • 2006 - Дэлхийн худалдааны хоёр ихэр цамхагийн буурин дээр "Эрх чөлөөний цамхаг"-ын барилгын ажил эхэлжээ.
  • 2007 - Эстонийн Засгийн газар нийслэл Талинн хотод байрлах Зөвлөлтийн армийн дурсгалын цогцолборг шилжүүлэх шийд гаргав.
  • 2011 - АНУ-ын зүүн өмнөд хэсгийн Алабама, Миссисипи, Жиоржиа, Теннесий мужуудад нэг өдөрт 250 гаруй том, жижиг хэмжээний шуурга дэгдсэний улмаас 300 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж, бэртжээ.
  • 2012 - Украины Днипропетровск хотод дөрвөн удаа дэлбэрэлт болж 27 хүн ноцтой бэртэв.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1755 - Францын нэрт математикч Марк-Антуан Парсеваль (1836 онд нас барсан)
  • 1759 - Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, философич Мери Уолстенкрафт (1797 онд нас барсан)
  • 1791 - Морзын кодыг зохион бүтээгч, Америкийн зохион бүтээгч Самуэль Морз (1872 онд нас барсан)
  • 1822 - АНУ-ын 18 дахь Ерөнхийлөгч Улиссес С.Грант (1885 онд нас барсан)
  • 1891 - Оросын алдарт хөгжмийн зохиолч Сергей Прокофьев (1953 онд нас барсан)
  • 1910 - Бүгд найрамдах Хятад улс буюу Тайванийн гурав дахь Ерөнхийлөгч Чианг Чинг-Гуо (1988 онд нас барсан)
  • 1911 - Европын хошой аварга Нидерландын гүйгч Крис Бергер (1965 онд нас барсан)
  • 1929 - Олимпийн хошой аварга, нэг хүрэл медальт, Европын аварга Зөвлөлтийн зээрэнцэг шидэгч Нина Пономарёва (2016 онд нас барсан)
  • 1935 - Олимпийн мөнгөн медальт Америкийн тулгууртай харайгч
  • 1937 - Академийн наадмын шагналт жүжигчин Сенди Деннис (1992 онд нас барсан)
  • 1954 - Фижи арал улсын найм дахь ерөнхий сайд Франк Байнимарама
  • 1967 - Нидерландын хаан Виллем-Александер
  • 1975 - Олимпийн хошой аварга, нэг мөнгөн медальт, дэлхийн аварга Японы цанатай харайгч Фүнаки Казүёши
  • 1976 - "Хөх жасмин", "Паддингтон" киноны од жүжигчин Селли Хоукинс
  • 1986 - "Доктор Хэн" телевизийн цувралын од жүжигчин Женна Колмен
    • Олимпийн мөнгөн медальт Оросын талбайн теннисч Динара Сафина
  • 1991 - Испанийн хөлбөмбөгч Исаак Куенка
    • Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аваргын гурван мөнгө, хоёр хүрэл медальт Австрийн цаначин Лара Гут

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1605 - Ромын пап XI Лео (1535 онд төрсөн)
  • 1656 - Голландын нэрт зураач Ян ван Гойе (1596 онд төрсөн)
  • 1893 - Шинэ Зеландын 14 дэх ерөнхий сайд Жон Балланс (1839 онд төрсөн)
  • 1969 - Боливийн 55 дахь Ерөнхийлөгч Рене Барриентос (1919 онд төрсөн)
  • 1972 - Гана улсын анхны Ерөнхийлөгч Кваме Нкрума (1909 онд төрсөн)
  • 1989 - Цахилгаан барааны алдарт Панасоник компанийг үндэслэгч Мацүшита Коносүке (1894 онд төрсөн)
  • 2002 - "Барби" хүүхэлдэйг зохион бүтээгч Рут Хандлер (1916 онд төрсөн)
  • 2007 - Оросын нэрт удирдаач, морин хийлч Мстислав Ростропович (1927 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос Парламентын өдөр
  • СловениСловени Словени Эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг бослогыг дурсан санах өдөр
  • МолдавМолдав Молдав Төрийн далбааны өдөр
  • Өмнөд Африкийн Бүгд Найрамдах УлсӨмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс Өмнөд Африк Эрх чөлөөний өдөр
  • Сьерра ЛеонСьерра Леон Сьерра Леон ТогоТого Того Тусгаар тогтнолын өдөр
  • ФинландФинланд Финланд Ахмад дайчдын өдөр

 Commons: 4 сарын 27 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан