V Бенедикт

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
V Бенедикт
200px
Өргөмжлөгдсөн 964 оны 5 сарын 22
Хаанчлал дууссан 964 оны 6 сарын 23
Өмнөх XII Иоанн
Дараах VIII Лео
Хувийн мэдээлэл
Жинхэнэ нэр ???
Төрсөн ???
Итали, Ром
Нас барсан 966 оны 7 сарын 4
Герман, Хамбург
Бенедикт нэртэй бусад папууд

V Бенедикт (лат. Benedict V, Ромд төрж, 966 оны 7 сарын 4-нд нас барсан) нь 964 онд алба хашсан Ромын пап юм. XII Иоанныг (955–964) таалал төгсөхөд Ромчууд түүнийг папаар сонгосон хэдий ч Ариун Ромын эзэн хаан I Отто (936–973) уг сонголтыг хүлээн зөвшөөрөлгүй, хэдэн сарын дараа түүнийг папын суудлаас огцруулжээ. Ийнхүү хуучин пап Хамбургт хүргэгдэж, Хамбург-Бремений аркбишоп Адалдагийн халамжин дор диакон буюу орлогч болсон аж. V Бенедикт 966 онд нас нөгчиж, Хамбургийн сүмд чандарлажээ. Хожим түүний чандарыг Ромд авчирсан байна.

V Бенедиктийг папын суудлаас огцруулсан сүмийн хурал дээр VIII Лео (963–965) түүний өмсч байсан цувыг урж, очирт таягийг нь хугалсан бөгөөд энэ нь түүхэн сурвалж бичгүүдэд папын очирт таягийн тухай дурьдсан анхны үйл явдал юм.


Католик сүмийн цол хэргэмүүд
Өмнөх
XII Иоанн
Ромын пап
964
Дараах
VIII Лео

Эшлэл[засварлах]