Альберта
Альберта Alberta | |||||
| |||||
Уриа: Fortis et liber (Латин хэл: "Хүчтэй ба эрх чөлөөтэй") | |||||
Нийслэл | Эдмонтон | ||||
---|---|---|---|---|---|
Хамгийн том хот | Калгари | ||||
Хамгийн том метрополитан бүс | Калгарийн бүс | ||||
Албан ёсны хэлнүүд | англи | ||||
Засгийн газар | |||||
Дэд Захирагч | Норман Квонг | ||||
Ерөнхий сайд | Эд Стелмач (Дэвшилтэт Консерватив) | ||||
Холбооны төлөөлөл | Канадын парламентад | ||||
Танхим дахь суудал | 28 | ||||
Сенат дахь суудал | 6 | ||||
Канадын Холбоо | 1905 оны есдүгээр сарын 1 (Баруун Хойд Нутаг Дэвсгэрээс салсан) (8 дахь муж) | ||||
Нутаг дэвсгэр | 6-д | ||||
Нийт | 661,848 км2 | ||||
Хуурай газар | 642,317 км2 | ||||
Ус (%) | 19,531 км2 (2.95%) | ||||
Хүн ам | 4-д | ||||
Нийт (2008) | 3,512,368 (est.)[1] | ||||
Нягтшил | 5.38/км2 | ||||
ДНБ | 3-д | ||||
Нийт (2007) | C$259.941 тэрбум[2] | ||||
Нэг хүнд ногдох | C$74,825 (2) | ||||
Товчлол | |||||
Шуудангийн | AB | ||||
ISO 3166-2 | CA-AB | ||||
Цагийн бүс | -7 | ||||
Шуудангийн кодын эхний үсэг | T | ||||
Бэлэгдлүүд | |||||
- Цэцэг | Зэрлэг сарнай | ||||
- Мод | Улаан нарс | ||||
- Шувуу | Их эвэрт ууль | ||||
- Загас | Кумжа | ||||
- Хөхтөн | Канад аргаль | ||||
Вэбсайт | www.alberta.ca | ||||
Байрыг тооцохдоо Канадын бүх муж, нутаг дэвсгэрийг оруулсан |
Альберта (Англи: Alberta) нь Канадын тал нутгийн мужуудын нэг юм. Альберта 1905 оны есдүгээр сарын 1-нд муж болсон.
Альберта Канадын баруун хэсэгт, баруун талаараа Британийн Колумби, зүүн талаараа Саскачеван, хойд талаараа Баруун Хойд Нутаг Дэвсгэр, өмнө талаараа АНУ-ын Монтана муж улстай тус тус хиллэн оршдог. Альберта нь АНУ-ын нэг л муж улстай хиллэдэг Канадын гурван мужийн нэг нь болно (нөгөө мужууд нь Нью-Брансвик, Юкон). Түүнчлэн Альберта нь Канадын далайд гарцгүй хоёрхон мужийн нэг юм (нөгөөдөх нь Саскачеван).
Альбертагийн нийслэл нь тус мужийн төвөөс өмнөхөн талд орших Эдмонтон хот юм. Нийслэлээс өмнө зүгт 300 км орчим зайтай Альберта мужийн хамгийн том хот, гол түгээлт, тээврийн төв, түүнчлэн Канадын бизнесийн гол төвүүдийн нэг Калгари хот байдаг. Эдмонтон Канадын газрын тос агуулсан элс болон хойд зүгийн бусад нөөц баялгийн салбаруудын хангамж, үйлчилгээний гол төв юм. Хүн амын сүүлийн тооцоогоор эдгээр хоёр метрополитан бүсэд нийт хүн амын тоо 1 саяас давжээ.[3]
2006 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс тус мужийн Ерөнхий сайдын албыг Альбертагийн Дэвшилтэт Консерватив Холбооны Эд Стелмач хашиж байна.
Альберта мужийг анх Хатан хаан Викториа болон түүний нөхөр Хунтайж Альбертын дундаас гарсан охин Луйз Каролайн Альберта гүнжийн (1848–1939) нэрээр нэрлэжээ. Луйз гүнж 1878-1883 онд Канадын Амбан захирагч Лорнегийн маркизийн эхнэр байсан. Түүнчлэн Луйз нуур, Каролайн тосгон, Альберта уул зэрэг газрыг Луйз гүнжийг хүндэтгэн нэрлэсэн билээ.
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Statistics Canada. "Canada's population estimates 2008-06-25". Татаж авсан: 2008-06-25.
- ↑ Statistics Canada Gross domestic product, expenditure-based, by province and territory
- ↑ Statistics Canada—CMA population estimates
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Government of Alberta website
- Travel Alberta
- Alberta Encyclopedia
- Alberta Government Workforce Solutions
- Alberta First—Alberta Community Profiles, statistics, facts
- Alberta Stars—Alberta Community Website, News and Galleries from across the Province
- CBC Digital Archives—Striking Oil in Alberta
- CBC Digital Archives—Electing Dynasties: Alberta Campaigns 1935 to 2001
- CBC Digital Archives—Alberta @ 100