Jump to content

Альбер Камю: Засвар хоорондын ялгаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 27: Мөр 27:
{{DEFAULTSORT:Камю, Албэр}}
{{DEFAULTSORT:Камю, Албэр}}


*[https://essayssos.com/ custom essay writing service]

[[Ангилал:Гүн ухаантан]]
[[Ангилал:Гүн ухаантан]]
[[Ангилал:Францын зохиолчид]]
[[Ангилал:Францын зохиолчид]]

06:30, 23 Арваннэгдүгээр сар 2017-ий байдлаарх засвар

Албэр Камю
Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1957
Хүртсэн салбар: Уран зохиол
Шалтгаан: Тэр үеийн хүн төрөлхтний ёс зүйтэй холбоотой асуудлуудыг тодорхой өнцгөөс харж, дэлгэн гаргасан уран зохиолын бүтээлүүдийг бүтээсэн

Албэр Камю (1913 оны 11 сарын 7 - 1960 оны 1 сарын 4) нь Францын зохиолч, гүн ухаантан, Нобелийн шагналтан.

Намтар

Тэрээр Ораны их сургуулийн философийн тэнхимд суралцан төгсгөжээ. Анхны нийтлэл нь "Дотор ба өнгөн тал" (1937) гүн ухааны эссэ юм. Францыг нацистууд түрэмгийлэн дайрахад эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож байв. 1945 оноос эхлэн "Тулаан" сонины эрхлэгчээр ажиллажээ. Улс төрийн ойрын бодлогын талаар бичсэн тэргүүн өгүүллүүд нь "Амин чухал" (1950) эмхтгэлд оржээ.

Түүний уран бүтээл эгзистенциализм (онцлог шинж нь гутрангуй үзэл, эрх чөлөөг субектив үзлээр тайлбарлах, бодот байдлыг дан зөн совингоор шууд оноон тайлбарлах болно)-ийн үзэл онолтой салшгүй холбоотой. 1945 оноос өмнөх Камюгийн тууж, жүжгийн зохиолуудын үндсэн санаа нь хувь хүний зан чанар орчлон ертөнцийн "утга учиргүй эрээн бараанаас" үүддэг хэмээн нотлохыг оролдсон "Сизифийн домог" (1942) эссенээс улбаатай.

Камюгийнхээр бол байгаль хийгээд нийгмийн түүх нь хүний оюун ухаанаас ангид. Хоосон мөрөөдөл нь хүнийг бодот ертөнцийн зүй тогтолд эрхгүй шүтэн барилдуулж, оюуны эрх чөлөөг алдагдуулдаг ажээ. Энэхүү хоосон мөрөөдлийг уудлан илрүүлэх нь урлагийн гол зорилго юм гэж Камю үздэг байв.

"Калигула" (1944) жүжигт Ромын эзэн хаан өөрийн биед туйлын эрх чөлөөг эрхэмлэхдээ хууль ёсыг уландаа гишгэж, үгүйсгэх үзэлд баригдан, дотоод сэтгэл нь сүйрэлд нэрвэгдэж буйг харуулдаг.

"Хөндлөнгийн хүн" (1944) тууждаа Камю утга учиргүй аллага үйлдсэнийхээ төлөө цаазлуулахаар болсон нэгэн эр, шийтгүүлэхийнхээ өмнөх шөнө оюуны эрх чөлөөг эдэлж буй сонирхолтой сэдвийг хөнджээ."Үймсэн хүн" (1951) зохиолдоо амьдрал ахуйн утга учиргүйн эсрэг хайр сэтгэл, эрх чөлөөг шүтсэн хүний эрхэм чанарыг сөргүүлэн тавьжээ. Тэрбээр "Амьдралд цөхрөл байхгүй бол амьдралд хайртай байна гэж бас байхгүй" гэж бичсэн байдаг.

Он дарааллын бичиг зохиогч, нэргүй баатрын яриан хэлбэрээр бичигдсэн "Тахал" (1947) хэмээх роман Камюгийн уран бүтээлд дээгүүр байрыг эзэлдэг. "Тахал бол амьдрал юм" хэмээн зохиолын нэгэн баатар өгүүлж байна. Зохиогч ч мөн өөрөө "Тахалын" тухайн үеийн түүхэн тодорхой нөхцөл байдлыг үнэлэхдээ "энэ зохиолын үндсэн агуулга нь нацизмын эсрэг Европ даяарын тэмцэл мөн" гэж бичсэн нь бий.

1957 онд Албэрт Камю Нобелийн шагнал хүртэх үедээ "Урлаг, утга зохиолын агуулга хэлбэр нь орон зай, цаг хугацаанд үл баригдан, хүн төрөлхтний нийтлэг асуудлыг тусгаж, улмаар нийгмийн амьдралын ямар ч тогтворгүй байдлыг даван туулах чадвартай байх ёстой" гэж хэлжээ.

"Хөндлөнгийн хүн" тууж 2007 онд Цэнгэлийн орчуулгаар, 2008 онд Лхагвадуламын орчуулгаар монгол хэлнээ орчуулагдсан.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.