Jump to content

Ёулю шаньюй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ёулю шаньюй (хятадаар: 優留) нь Умард Хүннү улсын тэргүүн байсан. НТ 87 онд Сяньби аймгийн цэргийн хүч Умард Хүннүд довтлоход Ёулю шаньюй тус дайнд амиа алджээ. Түүний хаанчлал хэдэн оноос эхэлсэн тухай мэдээлэл байдаггүй. Зөвхөн Пүнү шаньюйн ач хүү бөгөөд НТ 87 онд Умард Хүннүгийн шаньюй байсан гэсэн мэдээлэл үлдсэн байдаг. Түүнийг эх нэгтэй төрсөн дүү нь залгамжилсан гэж хятадын түүхийн сударт тэмдэглэхдээ нэр цолыг нь орхигдуулж, зөвхөн Умардын шаньюй хэмээн бичжээ.

Өмнөх
Пүнү шаньюй
Умард Хүннү улсын шаньюй
НТ ? - 87
Дараах
Умардын шаньюй