Jump to content

Мөнгөний автомат

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(АТМ-с чиглүүлэгдэв)
Oлон төрлийн үйлчилгээний зориулалт бүхий мөнгөний автомат (NCR Персонас 75)

Мөнгөний автомат (Англи: ATM, Automated Teller Machine монг. мөнгөний автомат эсвэл ABM automated banking machine банкны автомат машин, ) нь хүмүүст бэлэн мөнгө олгох болон бусад нэмэлт боломж, үүрэг бүхий автомат төхөөрөмж юм. Мөнгөний автомат нь банкны теллерийн гүйлгээний үүргийг орлон гүйцэтгэх, хэрэглэгчийн цаг завыг хэмнэх давуу талтай. Ихэнх мөнгөний автоматууд нь ATM-ийн соронзон туузтай тусгай пластик карт болон чиптэй смарт картуудыг унших боломжтой байдаг.

Хэрэглэгч нь өөрийн төлбөрийн картны тусламжтайгаар мөнгөний автоматаас өөрийн банкны данс руу орж болно. Эндээс та өөрийн дансан дахь мөнгөний хэмжээг харах, эсвэл мөнгөө бэлнээр нь авах боломжтой.

Нэрний хувьд ATM нь их олон янз байдаг. Жишээ нь automated banking machine, money machine, bank machine, cash machine, hole-in-the-wall, cashpoint, Bancomat (Орос болон Европын ихэнх орнуудад), Multibanco (Португалд), Any Time Money (Энэтхэгт).

Анх 1939 онд Лютер Жорж Симжиан гэдэг хүн бэлэн мөнгөний механик машин зохиож, түүнийгээ Нью-Йорк хотын Банкинд байрлуулсан боловч энэ нь тийм ч амжилттай болж чадаагүй тул 6 сарын дараа буулган авчээ.

Ийнхүү мөнгөний автоматын түүх, Де Ла Рью анхны мөнгөний автоматыг зохиож Лондоны Барклэйс Банкинд 1967 оны 6-р сарын 27-нд суурилуулах хүртэл 25 жил завсарласан билээ. Энэхүү бэлэн мөнгөний машин дээр ажилласан Жон Шеферд-Баррон тэргүүтэй олон инженер тухайн үедээ ихээхэн нэрд гарсан билээ. Мөнгөний автоматаар үйлчлүүлсэн хамгийн анхны үйлчлүүлэгч нь Британийн жүжигчин Рег Варни байсан байна. Мэдээжийн хэрэг ажиллуулахад жаахан бэрхшээлтэй байв.

Удалгүй 1965 онд мөн Британийн инженер Жэймс Гүүдфэллөү картан дээр PIN код байрлуулах санааг боловсруулсан нь одоог хүртэл ашиглагдсаар байна 1968 онд хоорондоо сүлжээгээр холбогдсон ATM нь Дональд Ветцель хэмээх хүний тусламжтайгаар Даллас болон Техасыг хооронд нь холбох болов. Ийнхүү Дональд Ветцель анхны сүлжээ бүхий ATM-г зохиосон хүн хэмээн түүхэнд тэмдэглэгдэх болжээ. 1973 он гэхэд ATM-ын IBM 2984 гэх загвар нь Британи даяар тархаад байлаа. 2984 хэмээх энэ загвар нь одоогийн бэлэн мөнгөний машинтай ажиллах зарчмаараа их төстэй байв.

Мөнгөний автоматыг банкнаас гадна их дэлгүүр, худалдааны төвүүд, шатахуун түгээх станц, зах, онгоцны буудал, зочид буудал зэрэг хүний хөл хөдөлгөөн ихтэй газруудад байрлуулдаг. Мөнгөний автомат нь нөхцөлт болон нөхцөлт бус хэмээн 2 хуваагддаг. Нөхцөлт мөнгөний автомат нь илүү олон функцтэй, илүү уян хатан үйлчилгээг үзүүлдэг бөгөөд тийм ч учраас их үнэтэй байдаг. Ер нь банк бүр өөрийн гэсэн бэлэн мөнгөний машинуудтай байдаг.

Ихэнх мөнгөний автоматууд банк хоорондын сүлжээнд холбогдсон байх бөгөөд PULSE, PLUS, Cirrus, Interac, Interswitch, STAR, and LINK зэрэг сүлжээнүүд бий. ATM нь утас болон модемоор төв удирдах хэсэгтэйгээ холбогддог. Гэхдээ тэд зүгээр ч нэг утас биш Plain old telephone service (POTS) гэх утсаар холбогддог. Харин сүүлийн үед бол өндөр хурдны VPN интернет сүлжээг ихээхэн ашиглаж байна. Ингэхдээ тэд сүлжээний SNA - SDLC, TC500 - Async, X.25, TCP/IP - Ethernet. Протоколуудыг ашигладаг байна. Мөн аюулгүй байдлын үүднээс SSL хэмээх нууцлалын протоколыг ашигладаг.

Нийтийн хэрэглээ

[засварлах | кодоор засварлах]

2006 оны 8 сарын судалгаагаар гэхэд л дэлхий нийтэд 1,5 сая ATM тоологдсон байна. Эндээс ATM-г хамгийн ихээр хэрэглэж буй улс орнууд бол Америк, Канад, Япон болоод Европын орнууд байлаа. Ази болон Номхон далайн орнууд, Латин Америкийн орнуудад хэрэглээ нь дунд, харин Ойрхи Дорнод болоод Африкийн орнуудад ATM нь тун бага хэрэглэгддэг гэсэн тооцоо байна. Дэлхийн хамгийн умард хэсэгт орших ATM нь Норвегийн Свалбардын Лонгиербенд байх бол өмнөд хязгаарт бол Антарктидын МкМурдо станцад байх ажээ. Хамгийн хол газарт холбогдсон ATM нь Энэтхэгийн Нату Ла Пасс дахь Энэтхэгийн Нэгдсэн Банкны ATM бөгөөд энэ нь 4500 километрийг дамжин Төвдийн Нагчу дахь Хятадын Хөдөө Аж Ахуйн Банкны ATM-д холбогдсон байх юм. Мөн ATM нь хөлөг онгоцон дээр бас байдаг байна.

ATM нь дараах хэсгүүдээс бүтнэ.

  1. CPU
  2. Соронзон карт уншигч
  3. PIN pad
  4. Secure cryptoprocessor
  5. Дэлгэц
  6. Товчлуурууд эсвэл touch screen
  7. Record Printer
  8. Хамгаалалтын гадаргуу
  9. Housing

Ерөнхийдөө яг л компьютерийн бүтэцтэй их төстэй байгаа биз. Харин Програм хангамжийн хувьд Майкрософтын Windows үйлдлийн системтэй. Хамгаалалтын хувьд тусгай стандарт байдаг бөгөөд Underwriters Laboratories-оос гаргасан CEN EN 1143-1:2005 - CEN III/VdS мөн CEN IV/LGAI/VdS зэрэг сэйкнүүд байдаг

Мөнгөний автоматын гэмт хэрэг

[засварлах | кодоор засварлах]

Мэдээж мөнгөний машин тул мөнгөний автомат нь халдлагад их өртдөг. Тэгэхээр ATM-руу халдах хэд хэдэн арга байдаг бөгөөд Эхнийх нь гэвэл ram-raiding буюу мөнгөний автоматыг сууриас нь салгаад бүхлээр нь мөнгөний хамтаар машинд ачаад хулгайлах явдал. 1990 оны үед Японд иймэрхүү халдлага ихээхэн болж байжээ. Хоёрдахь арга бол Plofkraak буюу тэслэх арга. Mөнгөний автомат машины дотогш тэслэх бодис хийн хамгаалалтыг эвдээд доторх мөнгийг нь хамж одох. Анх энэ төрлийн гэмт хэрэг Герман, Голланд зэрэг улсуудад гарч байжээ. Гуравдахь арга бол хакердах. Энэ нь хамгаалалтын системийг нь эвдээд мөнгө хулгайлах арга юм.

 Commons: АТМ – Викимедиа зураг, бичлэг, дууны сан