Jump to content

Нью-Йорк хот

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Нью-Йорк (хот)-с чиглүүлэгдэв)
Нью-Йорк
ᠨᠢᠶᠦ
ᠶᠣᠷᠻ
New York
Хоч: 
Map
Нью-Йорк хотын интерактив газрын зураг
Нью-Йорк хот is located in Нью-Йорк
Нью-Йорк хот
Нью-Йорк хот
Нью-Йорк муж дахь байршил
Нью-Йорк хот is located in Америкийн Нэгдсэн Улс
Нью-Йорк хот
Нью-Йорк хот
АНУ дахь байршил
Нью-Йорк хот is located in Дэлхий
Нью-Йорк хот
Нью-Йорк хот
Дэлхий дээрх байршил
Солбицол: 40°42′46″N 74°00′21″W / 40.7127°N 74.0059°W / 40.7127; -74.0059Солбицол: 40°42′46″N 74°00′21″W / 40.7127°N 74.0059°W / 40.7127; -74.0059[2]
Улс АНУ
Муж Нью-Йорк
Бүрэлдэхүүн тойрог (дүүргүүд)Бронкс
Кингс (Бруклин)
Нью-Йорк (Манхэттен)
Куинс
Ричмонд (Стэйтен Арал)
Суурьшсан1624 (400 жилийн өмнө) (1624)
Нэгдсэн1898 (126 жилийн өмнө) (1898)
Үгийн гаралЖеймс, Йоркийн гүн
Засаг захиргаа
  ТөрөлХотын дарга-зөвлөл
  БиетНью-Йорк хотын зөвлөл
  Хотын даргаЭрик Адамс (АН)
Газар нутаг
  Нийт1,223.59 км2 (472.43 бээр2)
  Газар778.18 км2 (300.46 бээр2)
  Ус445.41 км2 (171.97 бээр2)
Хамгийн өндөр цэг122 м (401 фут)
Хүн ам
  Нийт8,804,190
  Тооцоо 
(2022 оны 7 сар)[4]
8,335,897
  БайрАНУ-д 1-т
Нью-Йорк мужид 1-т
  Нягтрал11,313.81/км2 (29,302.6/бээр2)
  Хотын нутаг19,426,449
  Нягтрал2,309.2/км2 (5,980.8/бээр2)
  Бөөгнөрөл20,140,470
Иргэдийн нэршилНью-Йоркчууд
ДНБ
  Нийт$1.21 их наяд (2022)
  Бөөгнөрөл$2.16 их наяд (2022)
Цагийн бүсUTC–05:00 (EST)
  Зун (ЗЦ)UTC–04:00 (EDT)
ЗИП кодууд
100xx–104xx, 11004–05, 111xx–114xx, 116xx
Бүсийн дугаар212/646/332, 718/347/929, 917
МБХС код36-51000
ГНМС онцлог ID975772
Вэб сайтnyc.gov Edit this at Wikidata

Нью-Йорк хот (англи. New York City, товч. NYC) ) нь Америкийн Нэгдсэн Улсын хамгийн их хүнтэй хот, дэлхийн дөрөв дэх том хотуудын бөөгнөрөл болох Өргөн Нью-Йоркийн гол хот юм. Энэ хот нь Нью-Йорк Муж Улсын зүүн эрэг дээр орших бөгөөд анх 1625 онд голландчууд худалдааны бааз болгон байгуулж 1664 оноос өмнө Шинэ Амстердам гэж нэрлэдэг байсан. 1790 оноос АНУ-ын хамгийн том хот нь болсон. Мөн 1785 оноос 1790 он хүртэл АНУ-ын нийслэл байжээ. Нью-Йорк хот нь дэлхийн худалдаа, санхүүгийн чухал төвүүдийн нэг бөгөөд мэдээлэл, боловсрол, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, хувцасны загвар, сурталчилгааны салбаруудад ихэд нөлөө үзүүлдэг. Нью-Йорк нь олон улсын харилцаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр энд байрлана.

Нью-Йорк хот нь Бронкс, Бруклин, Манхэттен, Куинс, Стэйтен Арал гэсэн таван дүүрэг буюу бороутай. Эдгээр нь муж улсын Бронкс, Кингс, Нью-Йорк, Куинс, Ричмонд тойргуудтай ижил.

Алдартай газрууд

[засварлах | кодоор засварлах]

Хотын гол газрууд нь олон улсад алдартай. XIX зууны сүүл, XX зууны эхэн үед ирсэн сая сая тооны цагаач нарыг Эрх чөлөөний хөшөө угтан авч байв. Өмнөд Манхэттен дахь Волл-Стрийт нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийн чухал санхүүгийн төв болсон бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн бирж байрладаг газар юм. Эмпайр Стэйт Билдинг болон хуучин Дэлхийн Худалдааны Төвийн хоёр барилга зэрэг олон өндөр барилгууд байрлаж байжээ.

Нью-Йоркод олон соёлын хөдөлгөөнүүд үүсч хөгжсөн. Үүнд; утга зохиол, ураг зургийн салбарт Харлемийн сэргэн мандалт, зурагт хийсвэр илэрхийлэл (абстракт экспрессионизм), дуунд хип хоп, панк, сальса, Тин Пан алли гэх зэрэг урсгалууд үүсчээ. Бродвейн театр энд оршдог.

2005 онд хотод бараг 170 хэлээр ярилцаж байсан бөгөөд нийт хүн амынх нь 36% нь АНУ-аас өөр улсад төржээ.

Нью-Йорк хот нь түүхийнхээ явцад олон хоч нэртэй болсон байна. Хот нь бүхэлдээ Готтам, Том алим (The Big Apple) гэгддэг бол театрын төв болох Бродвей нь Гол мөчир (The Main Stem), Их цагаан зам (The Great White Way) эсвэл Реалто (The Realto) гэгддэг байна. Нью-Йорк нь заримдаа зүгээр л "Хэзээ ч унтдаггүй хот" (The City That Never Sleeps) хэмээгддэг.

Нью-Йорк хот нь нийт 8,5 сая (том Нью-Йорк 2022 оны байдлаар- 19,77 сая хүн амтай) хүн амтай АНУ-ын хамгийн том хот бөгөөд дэлхийн том хотуудын нэг юм. Оршин суугчдын тоо нь 20-р зууны эхнээс хойш өнөөг хүртэл хоёр дахин нэмэгджээ. 1825 оноос хойш Атлантын далай болон Хадсон голын усан замуудаар дэлхийн бүх улсуудаас цагаачид хот руу ирэн суурьшжээ.

Он Оршин суугч
1630 300
1640 400
1650 1.000
1660 1.500
1680 3.000
1690 3.900
1700 5.000
1710 5.700
1720 7.000
1730 8.600
1740 11.000
1760 18.000
1775 25.000
1790 57.500
1800 87.685
1810 129.359
1820 162.547
1830 252.666
Он Оршин суугч
1840 401.612
1850 706.323
1860 1.175.674
1870 1.469.045
1880 1.935.359
1890 2.533.600
1900 3.437.202
1910 4.766.883
1920 5.620.048
1930 6.930.446
1940 7.454.995
1950 7.891.957
1960 7.781.984
1970 7.895.563
1980 7.071.639
1990 7.322.564
2000 8.008.278
2010 8.175.133

2011 онд Нью Йорк хот 8.244.910 хүн амтай байв.[10]

Гарал 1990 оны тооллого 2000 оны тооллого Нарийвчилсан
2005–2007
Пуэрто-Рикочууд 12,2 % 9,9 % 9,5 %
Италичууд 10,2 % 8,7 % 8,2 %
Баруун Энэтхэгчүүд (испани гаралтнууд ороогүй) 5,1 % 6,9 % 7,5 %
Хятадууд 3,3 % 4,5 % 5,3 %
Ирландчууд 5,4 % 5,3 % 5,1 %
Германчууд 3,9 % 3,2 % 3,3 %
Америкчууд 2,1 % 3,0 % 3,3 %
Мексикчүүд 0,8 % 2,3 % 3,2 %
Оросууд 3,3 % 3,0 % 3,0 %
Энэтхэгчүүд 1,3 % 2,1 % 2,8 %
Польшууд 2,9 % 2,7 % 2,7 %
Британичууд 2,1 % 2,3 % 2,7 %
Хар Африкчууд 0,7 % 1,5 % 2,2 %
Солонгосчууд 1,0 % 1,1 % 1,1 %
Арабчууд 0,6 % 0,9 % 1,1 %
Грекчүүд 1,0 % 1,0 % 1,0 %
бусад үндэстэн 31,8 % 37,1 % 38,0 %
гарал нь үл мэдэгдэгдэх 12,3 % 4,5 % мэдээлэл байхгүй
Нью-Йорк хотын төв хэсэг

Газар зүйн байрлал

[засварлах | кодоор засварлах]

Нью-Йорк хот нь АНУ-ын зүүн хойд хэсэг буюу Нью-Йорк мужийн зүүн өмнөд хэсэгт 10 сая хүн амтай оршдог бөгөөд Бостон хот болон Вашингтон хотын дунд байрладаг. Байгалийн тогтоц боомт руу, мөн Атлантын далай руу урсдаг Хадсон голын эх дээр байрласан нь тус хотыг худалдааны хот болгон хөгжүүлэхэд гол нөхцөл болсон. Нью-Йорк хот нь Манхаттан, Статэн Арал болон Лонг Арал гэсэн 3 арал дээр байгуулдсан нь газар хомсдоход хүрч байгаагийн зэрэгцээ хүн амын өндөр нягтшралын асуудалтай тулгарч байна.

Нью-Йорк хот
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
81
 
3
-4
 
 
77
 
4
-3
 
 
91
 
9
1
 
 
99
 
15
6
 
 
97
 
20
11
 
 
93
 
25
17
 
 
97
 
28
20
 
 
87
 
28
20
 
 
84
 
24
16
 
 
73
 
18
10
 
 
93
 
12
5
 
 
87
 
6
-1
Температур °CТунадас мм
Эх сурвалж: [11]
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Нью-Йорк хот
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 3.1 4.2 8.9 14.6 19.8 25.0 28.2 27.7 23.9 18.2 12.1 5.9 Ø 16
Мин. Температур (°C) −3.9 −3.2 1.1 6.0 11.3 16.6 20.1 19.6 15.6 9.6 4.7 −0.8 Ø 8.1
Тунадас (мм) 80.5 76.7 91.2 99.1 96.5 92.7 96.5 86.6 83.8 73.2 92.7 86.9 Σ 1,056.4
Бороотой өдөр (d) 8.3 7.6 9.0 8.6 9.2 8.7 7.8 7.4 6.6 6.1 8.1 8.7 Σ 96.1
Т
е
м
п
е
р
а
т
у
р
3.1
−3.9
4.2
−3.2
8.9
1.1
14.6
6.0
19.8
11.3
25.0
16.6
28.2
20.1
27.7
19.6
23.9
15.6
18.2
9.6
12.1
4.7
5.9
−0.8
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
80.5
76.7
91.2
99.1
96.5
92.7
96.5
86.6
83.8
73.2
92.7
86.9
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: [11]
  1. Нью-Йорк хотын хамгийн өндөр цэг нь Тодт Хилл юм.
  1. Nigro, Carmen. "So, Why Do We Call It Gotham, Anyway?", Нью-Йоркийн нийтийн номын сан, January 25, 2011. Accessed March 3, 2023. "It is here that we learn that the term Gotham is tied to the author Washington Irving, famous for his short stories 'The Legend of Sleepy Hollow,' and 'Rip Van Winkle.' It's also here that we learn Irving was being less than flattering when he nicknamed the city in 1807."
  2. "US Gazetteer files: 2010, 2000, and 1990". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. February 12, 2011. Татаж авсан: April 23, 2011.
  3. "ArcGIS REST Services Directory". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Татаж авсан: September 20, 2022.
  4. 4.0 4.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named QuickFacts
  5. "List of 2020 Census Urban Areas". census.gov. АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Татаж авсан: January 8, 2023.
  6. "2020 Population and Housing State Data". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. August 12, 2021. Татаж авсан: November 24, 2021.
  7. "Gross Domestic Product by County and Metropolitan Area", fred.stlouisfed.org
  8. "Total Gross Domestic Product for New York-Newark-Jersey City, NY-NJ-PA (MSA)", fred.stlouisfed.org
  9. "US Board on Geographic Names". АНУ-ын Геологийн алба. June 23, 2018. Татаж авсан: January 31, 2008. Search for feature ID 975772.
  10. Population in New York City, New York Times
  11. WMO: World Weather Information Service
 Commons: Нью-Йорк хот – Викимедиа дуу дүрсний сан
  • NYC.gov - Нью Йоркийн албан цахим хуудас
  • NYCvisit.com - Аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
  • NYCityMap - Нью Йорк хотын интерактив газрын зураг - метроны буудал, хаалгатай