Ааруул
Jump to navigation
Jump to search
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр |
|
монгол кирилл. | ааруул |
Ааруул нь цагаан идээ буюу аарцаар хийдэг Монголчуудын уламжлалт хүнсний бүтээгдэхүүн юм.
Ааруулыг хийхдээ буцалгасан тараг, нэрмэлийн цагааг тусгай уутанд шүүж аарц гаргаж авна. Аарцыг бага зэрэг сүүгээр амталж, хүчлэгийг нь багасган базаж, шахах, шүүх зэргээр нягтруулж ааруул хийдэг. Ааруул нь уураг тос, С, Д, В, А амин дэмээр баялаг.
Төрөл ангилал[засварлах | edit source]
Сайн шахаж шүүсэн аарцаар зүсэх, базах, тусгай хэвэнд шахах зэргээр ааруул тавина. Ааруулыг ерөнхийд нь:
- Чихэртэй ааруул
- Чихэргүй ааруул гэж ангилна.
Мойл, тошлой, нэрс, хад зэрэг байгалийн зэрлэг жимс эсвэл янз бүрийн жимсний чанамалтай холих замаар олон төрлийн ааруул хийдэг.
Хэлбэр хэмжээний ангилал[засварлах | edit source]
- Хурууд
- Сүүн хурууд
- Зоосон ааруул
- Базмал ааруул
- Хорхой ааруул
- Дөрвөлжин ааруул
- Дугуй ааруул
Гарал үүслийн ангилал[засварлах | edit source]
- Тэмээний хурууд
- Ямааны ааруул (Ямааны бор ааруул)
- Сарлагийн ааруул (Сарлагийн цагаан ааруул)
Шинж чанарын ангилал[засварлах | edit source]
- Хатуу ааруул
- Зөөлөн ааруул
- Тос даасан зөөлөн ааруул
Хөгжил дэвшил[засварлах | edit source]
- Чипсэн ааруул
- Зөгийн балтай ааруул
Мөн үзэх[засварлах | edit source]
Н.Дариймаа, Монгол айлын ширээний ном, 2008