Аварга Хадрон Мөргөлдүүлэгч
Ерөнхий шинж чанар | |
---|---|
Хурдасгуурын төрөл | Синхротрон |
Цацрагийн төрөл | протон, хүнд ион |
Зориулалт | мөргөлдүүлэгч |
Цацрагийн шинж чанар | |
Дээд энерги | 6.8 ТэВ/цацраг (13.6 ТэВ мөргөлтийн энерги) |
Дээд эрчим | 1*1034/(см2c) |
Физик шинж чанар | |
Периметр | 26659 метр |
Байршил | Женевийн ойролцоо, Швейцари; Франц Швейцарийн хилийн зааг дээр . |
Координат | 46°14′06″N 06°02′42″E / 46.23500°N 6.04500°E |
Байгууллага | CERN |
Огноо | 2010 | – өдийг хүртэл
Өмнөх | Аварга Электрон-Поситрон Мөргөлдүүлэгч |
Аварга Хадрон Мөргөлдүүлэгч (англ. Large Hadron Collider) (LHC) нь дэлхийн хамгийн том, их энергит бөөмс мөргөлдүүлэгч юм. [1][2] Үүнийг Европын Цөмийн Судалгааны Байгууллага (CERN) 1998-2008 оны хооронд дэлхийн 100 гаруй орны 10,000 гаруй эрдэмтэн, олон зуун их сургууль, лабораториудтай хамтран барьжээ.[3] Франц-Швейцарийн хил дээр Женев хотын ойролцоо газрын гадаргаас 175м хүртэлх гүнд, 27 км урттай тойрог хонгилд байрлана.
2010 онд 3.5 тера электронвольт (ТэВ) энергитэй бөөмс анх удаа амжилттай мөргөлдүүлж, улмаар 2012 онд Хиггс бозон байдгийг нотолжээ.[4][5] 2013-2015 оны хооронд LHC-ийг хааж, сайжруулснаар бөөмсийг 6.5ТэВ (13.0ТэВ нийт мөргөлдөөний энерги) хүртэлх энергид хүрэх боломжтой болгожээ.[6][7][8][9] 2018 онд уг лабораторыг ахин хааж засвар үйлчилгээ болон нэмэлт шинэчлэлт хийж гурван жилийн дараа 2022 оны 4-р сард нээсэн.[10]
LHC нь нийт дөрвөн огтлолцлын цэгтэй бөгөөд цэг бүр дээр өөр өөр үзэгдлийг илрүүлэх зориулалттай есөн илрүүлэгч төхөөрөмжүүд байрладаг.[11] Голчлон протоны цацрагуудыг хооронд нь мөргөлдүүлдэг боловч хар тугалга-хар тугалга, протон-хар тугалга цацрагуудыг мөргөлдүүлэх боломжтой юм.[12]
LHC нь Хиггс бозоны шинж чанарыг таньж мэдэх,[13] хэт тэгш хэмийн онолоор таамагласан олон тооны шинэ бөөмсийг илрүүлэх[14] зэрэг бөөмсийн физикийн олон нууцлаг асуудлыг судлахад зориулагдсан лаборатори билээ.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "The Large Hadron Collider" (англи хэлээр). CERN. 2023-06-28.
- ↑ Joel Achenbach (March 2012). "The God Particle". National Geographic Magazine (англи хэлээр). Эх хувилбараас архивласан: 2008-02-25. Татаж авсан: 2008-02-25.
- ↑ Highfield, Roger (2008-09-16). "Large Hadron Collider: Thirteen ways to change the world". Дэйли телеграф (англи хэлээр). Лондон. Эх хувилбараас архивласан: 2009-09-24. Татаж авсан: 2008-10-10.
- ↑ "CERN LHC sees high-energy success". BBC News. 30 March 2010. Татаж авсан: 2010-03-30.
- ↑ CERN (2012-02-13), "LHC to run at 4 TeV per beam in 2012", <http://press.cern/press-releases/2012/02/lhc-run-4-tev-beam-2012>
- ↑ Jonathan Webb (2015-04-05). "Large Hadron collider restarts after pause" (англи хэлээр). BBC. Татаж авсан: 2015-04-05.
- ↑ O'Luanaigh, Cian. "Proton beams are back in the LHC" (англи хэлээр). CERN. Татаж авсан: 2015-04-24.
- ↑ Rincon, Paul (2015-06-03). "Large Hadron Collider turns on 'data tap'" (англи хэлээр). Татаж авсан: 2015-08-28.
- ↑ Webb, Jonathan (2015-05-21). "LHC smashes energy record with test collisions" (англи хэлээр). Татаж авсан: 2015-08-28.
- ↑ "2022 Digital Media Kit: Higgs10, LHC Run 3 and restart". CERN (англи хэлээр). 2023-10-07. Татаж авсан: 2023-10-10.
- ↑ "Facts and figures about the LHC" (англи хэлээр). CERN. Татаж авсан: 2023-04-17.
- ↑ "Time for lead collisions in the LHC". CERN (англи хэлээр). 2023-10-07. Татаж авсан: 2023-10-10.
- ↑ "Missing Higgs" (англи хэлээр). CERN. 2008. Татаж авсан: 2008-10-10.
- ↑ "Towards a superforce" (англи хэлээр). CERN. 2008. Татаж авсан: 2008-10-10.