Европын Цөмийн Судалгааны Байгууллага
Европын Цөмийн Судалгааны Байгууллага CERN | |
---|---|
Англи нэршил | European Organization for Nuclear Research |
Франц нэршил | Organisation européenne pour la recherche nucléaire |
Байгууллагын төв | |
Дарга | Фабиола Жанотти |
Гишүүн улсууд | 23 (гишүүнчлэлийн хураамжийн хэмжээгээр жагсаасан):
Герман |
Албан- ба ажлын хэл | |
Байгуулагдсан |
1954 оны есдүгээр сарын 29 |
home.cern | |
CERN нь швейцар ба францын улсуудын нутагт байрладаг: тиймээс үндэстний эрх зүй хүчингүй. |
Европын Цөмийн Судалгааны Байгууллага (Англи: European Organization for Nuclear Research, Франц: Organisation européenne pour la recherche nucléaire, товч. CERN) нь Швейцарын Женевийн хойд хэсэгт байрладаг (46°14′3″N 6°3′19″E), 1954 онд нээгдсэн дэлхийн хамгийн том эгэл физикийн лабратори юм. Европын нийт 20 орны гишүүнчлэлтэй.
Тус төв нь 2400 үндсэн ба 1500 хагас цагийн ажилтан, 10000 орчим түр зочлогч эрдэмтэн, инженерийн ажиллагсадтай, нийт 113 улсын 608 их сургууль, судалгааны төвүүдтэй хамтран ажилладаг.
CERN-ий гол ач холбогдол нь хамгийн том цөмийн хурдасгуурыг ажиллуулж, хэт энергийн физикийн судалгаанд гол дэд бүтэц болж, ингэснээрээ өмнө нь боломжгүй байсан хэд хэдэн томоохон туршилтыг хийж, шинжлэх ухааныг урагшлуулах алхмыг хийсэн юм. Энд 1989 онд World Wide Web (WWW)-ийг инженер Тим Бернерс-Ли анх нээж, интернэтийн хөгжлийг шинэ түвшинд гаргасан. 2012 онд олон улсын физикчид тус төвийн цөмийн хурдасгуур дээр Хигсийн босоныг баталж, физикийн шинжлэх ухааны шинэ хуудсыг нээсэн билээ.
Бичлэг
[засварлах | кодоор засварлах]- CERN-ий видео сан
- CERN-ий цөмийн хурдасгуур
- CERN-ий цөмийн хурдасгуур
- CERN-д Хигсийн босоныг хайсан нь
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Европын Цөмийн Судалгааны Байгууллага – Энэ үгийг тайлбар толиос харна уу |