Jump to content

Аварга Хадрон Мөргөлдүүлэгч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Аварга Хадрон Мөргөлдүүлэгч (LHC)
LHC комплексийн бүтэц
Ерөнхий шинж чанар
Хурдасгуурын төрөлСинхротрон
Цацрагийн төрөлпротон, хүнд ион
Зориулалтмөргөлдүүлэгч
Цацрагийн шинж чанар
Дээд энерги6.8 ТэВ/цацраг (13.6 ТэВ мөргөлтийн энерги)
Дээд эрчим1*1034/(см2c)
Физик шинж чанар
Периметр26659 метр
БайршилЖеневийн ойролцоо, Швейцари; Франц Швейцарийн хилийн зааг дээр .
Координат46°14′06″N 06°02′42″E / 46.23500°N 6.04500°E / 46.23500; 6.04500
БайгууллагаCERN
Огноо2010; 14 жилийн өмнө (2010) – өдийг хүртэл
ӨмнөхАварга Электрон-Поситрон Мөргөлдүүлэгч

Аварга Хадрон Мөргөлдүүлэгч (англ. Large Hadron Collider) (LHC) нь дэлхийн хамгийн том, их энергит бөөмс мөргөлдүүлэгч юм. [1][2] Үүнийг Европын Цөмийн Судалгааны Байгууллага (CERN) 1998-2008 оны хооронд дэлхийн 100 гаруй орны 10,000 гаруй эрдэмтэн, олон зуун их сургууль, лабораториудтай хамтран барьжээ.[3] Франц-Швейцарийн хил дээр Женев хотын ойролцоо газрын гадаргаас 175м хүртэлх гүнд, 27 км урттай тойрог хонгилд байрлана.

2010 онд 3.5 тера электронвольт (ТэВ) энергитэй бөөмс анх удаа амжилттай мөргөлдүүлж, улмаар 2012 онд Хиггс бозон байдгийг нотолжээ.[4][5] 2013-2015 оны хооронд LHC-ийг хааж, сайжруулснаар бөөмсийг 6.5ТэВ (13.0ТэВ нийт мөргөлдөөний энерги) хүртэлх энергид хүрэх боломжтой болгожээ.[6][7][8][9] 2018 онд уг лабораторыг ахин хааж засвар үйлчилгээ болон нэмэлт шинэчлэлт хийж гурван жилийн дараа 2022 оны 4-р сард нээсэн.[10]

LHC нь нийт дөрвөн огтлолцлын цэгтэй бөгөөд цэг бүр дээр өөр өөр үзэгдлийг илрүүлэх зориулалттай есөн илрүүлэгч төхөөрөмжүүд байрладаг.[11] Голчлон протоны цацрагуудыг хооронд нь мөргөлдүүлдэг боловч хар тугалга-хар тугалга, протон-хар тугалга цацрагуудыг мөргөлдүүлэх боломжтой юм.[12]

LHC нь Хиггс бозоны шинж чанарыг таньж мэдэх,[13] хэт тэгш хэмийн онолоор таамагласан олон тооны шинэ бөөмсийг илрүүлэх[14] зэрэг бөөмсийн физикийн олон нууцлаг асуудлыг судлахад зориулагдсан лаборатори билээ.

  1. "The Large Hadron Collider" (англи хэлээр). CERN. 2023-06-28.
  2. Joel Achenbach (March 2012). "The God Particle". National Geographic Magazine (англи хэлээр). Archived from the original on 2008-02-25. Татаж авсан: 2008-02-25.
  3. Highfield, Roger (2008-09-16). "Large Hadron Collider: Thirteen ways to change the world". Дэйли телеграф (англи хэлээр). Лондон. Archived from the original on 2009-09-24. Татаж авсан: 2008-10-10.
  4. "CERN LHC sees high-energy success". BBC News. 30 March 2010. Татаж авсан: 2010-03-30.
  5. CERN (2012-02-13), "LHC to run at 4 TeV per beam in 2012", <http://press.cern/press-releases/2012/02/lhc-run-4-tev-beam-2012>
  6. Jonathan Webb (2015-04-05). "Large Hadron collider restarts after pause" (англи хэлээр). BBC. Татаж авсан: 2015-04-05.
  7. O'Luanaigh, Cian. "Proton beams are back in the LHC" (англи хэлээр). CERN. Татаж авсан: 2015-04-24.
  8. Rincon, Paul (2015-06-03). "Large Hadron Collider turns on 'data tap'" (англи хэлээр). Татаж авсан: 2015-08-28.
  9. Webb, Jonathan (2015-05-21). "LHC smashes energy record with test collisions" (англи хэлээр). Татаж авсан: 2015-08-28.
  10. "2022 Digital Media Kit: Higgs10, LHC Run 3 and restart". CERN (англи хэлээр). 2023-10-07. Татаж авсан: 2023-10-10.
  11. "Facts and figures about the LHC" (англи хэлээр). CERN. Татаж авсан: 2023-04-17.
  12. "Time for lead collisions in the LHC". CERN (англи хэлээр). 2023-10-07. Татаж авсан: 2023-10-10.
  13. "Missing Higgs" (англи хэлээр). CERN. 2008. Татаж авсан: 2008-10-10.
  14. "Towards a superforce" (англи хэлээр). CERN. 2008. Татаж авсан: 2008-10-10.