Аврах эгнээ
Аврах эгнээ буюу аврах эгнээний зам гаргах гэдэг нь олон эгнээ бүхий зам түгжрэлтэй байх үед тухайн чиглэлийн нэг эгнээг аврах албаны тээврийн хэрэгсэл саадгүй зорчиход зориулан гаргасан замын нэг эгнээг хэлнэ. Энэхүү аврах эгнээг 1980-д он анх европын орнууд хэрэглэж эхэлсэнээр бий болжээ.
Ерөнхий
[засварлах | кодоор засварлах]Замын байдлаас шалтгаалан түгжрэл үүссэн тохиолдолд замын хөдөлгөөний баруун эгнээнд зорчих оролцогчид замын баруун тал руу сайн шахан зогсох бол зүүн талын эгнээгээр зорчих хөдөлгөөнд оролцогчид нь зүүн тал руугаа шахсанаар тэдгээрийн дунд нэгэн шинэ эгнээ үүснэ. Ингэж үүссэн эгнээ нь аврах албаны тэрэгт зориулагдсан эгнээ юм.
Хоёроос дээш эгнээтэй үед улс орнууд өөр өөрөөр хэрэглэх нь бий. Үүнд жишээлбэл гурван эгнээ бүхий замын аврах эгнээг австри германд баруун талын хоёр эгнээ баруун талдаа шахан, зүүн талын нэг эгнээ зүүн талдаа шахан зогсож зай гаргах бол чех улсад баруун талдаа нэг эгнээ, зүүн талдаа хоёр эгнээг шахан 2-3-р эгнээний дунд гаргадаг байна.
-
Аврах эгнээ үүсгэж буй байдал
-
Аврах эгнээг хоёр эгнээтэй замд үүсгэхдээ нэмэлт эгнээг ашиглажээ
-
Гурван эгнээ бүхий замд аврах эгнээг үүсгэсэн байдал
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Аврах эгнээ – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Австри
- Герман
- Чеx
- Чех улсад аврах эгнээг гаргах тайлбар (PDF; 262 kB) чех хэлээр