Адри ван Тиггелен

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Адри ван Тиггелен
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Адрианус А. ван Тиггелен
Өндөр 1.83 m (6 ft 0 in)
Байрлал Зүүн жигүүрийн арын хамгаалагч
Өсвөрийн баг
Спарта Роттердам
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1978–1983 Спарта Роттердам 161 (13)
1983–1986 Гронинген 97 (5)
1986–1991 Андерлехт 144 (7)
1991–1994 ПСВ 72 (0)
1994–1995 Дордехт'90 31 (1)
Шигшээ баг
1983–1992 Нидерланд 56 (0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Адрианус А. "Адри" ван Тиггелен (нид. Adrianus A. "Adri" van Tiggelen, 1957 оны 6 сарын 16-нд төрсөн) нь Нидерландын хөлбөмбөгийн зүүн жигүүрийн арын хамгаалагч байсан хүн юм.

Тэрээр Спарта Роттердам багаас мэргэжлийн замналаа эхэлж, Бельгийн Андерлехт зэрэг багуудад тоглож байв.

Ван Тиггелен Нидерландын шигшээ багийн хамтаар 1990 оны дэлхийн АШТ, 2 удаагийн Европын АШТ-д оролцож, Евро 1988-д түрүүлж байсан бөгөөд шигшээ багтаа нийт 56 тоглолт хийжээ.