Адъяагийн Гүржав
Адъяагийн Гүржав буюу Цагаан дээлт Гүржав (1898 онд төрсөн) нь ардын засгийн төлөөлөгч, хошуу тамгын газрын дарга, одоогийн Өвөрхангай аймгийн Хужирт сумын анхны засаг дарга хийж байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Адъяагийн Гүржав нь 1898 оны нохой жил Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуунд мэндэлжээ. Тэрээр 16 наснаас хошуунд тал бичээчээр ажиллаж эхэлсэн байна. Улмаар хуучин хошуу татан буугдсаны дараа хошуу тамгын газрын дарга (ардын засгийн төлөөлөгч) хийж байв.
Одоогийн Өвөрхангай аймгийн Хужирт сумын засаг захиргааны суурийг тавьж, анхны засаг даргаар ажиллаж байжээ. Нутгийн ардууд бэйлийн хүрээний Цагаан дээлт хэмээн авгайлан хүндэлдэг байжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Адъяагийн Гүржав нь гурван удаа гэрлэж байв. Анхны эхнэрээс дөрвөн хүүтэй, хоёр дахь эхнэрээс хоёр хүүтэй, сүүлийн эхнэр Амгалангаас нэг хүү, нэг охинтой болжээ.
Үр хүүхэд
[засварлах | кодоор засварлах]Ууган хүү Бат-Очир, удаах хүү Жамдаан (Жамъян), гуравдугаар хүү Юндэн, дөрөв дэх хүү Дашаахүү, тав дахь хүү Сэргей, зургаа дахь хүү Алтангэрэл нар ба отгон хүү Дорж, отгон охин Нарантуяа гээд найман хүүхэдтэй байжээ.
Түүхэн үйл явдал
[засварлах | кодоор засварлах]Хужирт сумын захиргааны дэнж (Хуучин сүмийн дэнж нэртэй байсан) дээр Сумын засаг дарга А.Гүржав, Хоршоо дарга Цэвэгжав, эмч Төмөрбаатар, сургуулийн захирал Гунгаа зэрэг албан хаагч дөрвөн айл байсан гэдэг. Энэ тухай хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Жанчивын Очир гуайн өгүүлснийг товчхон дурьдсугай: " Би арван гуравтай байсан юм уу даа. Нэг удаа суманд ёлк болно гэж А.Гүржав даргын хүү Г.Очир надад хэлүүлснээр би Агьтаас ирж тэднийд хоносон юм. Орой нь тэр дөрвөн гэрээр орж шар айраг гэдэг чихэртэй ус ууж билээ. Анх л бараашиг гэдэг орос айраг хийсэн нь тэр байх даа. Шөнө унтаж байсан нь А.Гүржав даргынд хэдэн хүн орж ирээд хоршоо дарга Цэвэгжав алга болчихлоо. ДХГ-ын дарга Нямзундуй, А. Гүржав даргаас баталгаа авч Цэвэгжавыг хар гэрт хорилгүй үлдээсэн байжээ."[1]
Маршалыг тэр үедээ сумын дарга Гүржав гуай шиг нэг их угалз хээ тавьсан дөрвөн талт тоорцог тавьсан, Жандаш гуайн авгай Энэбиш гуайн наадмаар өмсдөг утсан угалзтай шар гахай ултай бээжин наамал гуталтай байдаг болов уу ? Эсвэл энэ Доржготов шиг явахад нь ул нь шажигнан дуугарсан орос шөвгөр хар гуталтай байх болов уу ... хэмээн төсөөлдөг байв.[2]