Jump to content

Акимото Козүэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Акимото Козүэ
Акимото 2017 оны Парисын намар-өвлийн загварын долоо хоногийн үеэр
Төрсөн1987 оны 7 сарын 27 (1987-07-27) (37 настай)
Япон, Токио
ҮндэстэнЯпон
Ажилзагвар өмсөгч
БайгууллагаЛеПро Энтертэйнмэнт
Өндөр1.65 м
Эхнэр (нөхөр)Мацүда Шоота (2018 онд гэрлэсэн)
Эцэг эхЧиёнофүжи Мицүгү (аав)

Акимото Козүэ (Япон: 秋元梢, 1987 оны 7 сарын 27-нд Токиод төрсөн) нь Японы загвар өмсөгч, жүжигчин. Тэрбээр мэргэжлийн сүмогийн 58 дахь ёкозүна Чиёнофүжи Мицүгүгийн охин. Нөхөр нь жүжигчин Мацүда Шоота, мөн нөхрийнх нь аав, ээж, ах нь бүгд жүжигчид юм. Акимото Тоокай их сургуулийн харьяа Үраясү ахлах сургууль, Тоокай их сургуулийг дүүргэжээ.

Акимото Козүэ ёкозүна Чиёнофүжигийн 2 дахь охин болж, Токио хотын Сүмида дүүрэгт төржээ. Эгч Юү, ах Го. Дүү охин Ай нь 1989 онд 4 сартайдаа энджээ. Алдартай ёкозүнагийн охин хэдий ч жирийн хүүхдүүдийн адил өсөж, оюутан байхдаа Харажүкүгийн дэлгүүрт цагийн ажил хийдэг байжээ.

2009 онд ЛеПро Энтертэйнмэнтэд харьяалагдах болж, мөн оныхоо 6 сард анх удаа загварын тайзнаа алхсан. 2011 онд МТВ Жапаны "SHIBUHARA GIRLS" реалити киноны гол дүрд тоглосноор жүжигчний замналаа эхэлсэн. Tokyo Girls Collection, Tokyo Runway зэрэг загварын шоунуудад оролцох болсон Акимото 2015 онд анх удаа Парисын загварын шоунд оролцжээ.