Jump to content

Алексей Самбуевич Цыденов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Алексей Самбуевич Цыденов
Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн
Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн
Төрсөн1976 оны 3 сарын 16
Петровск-Забайкальский, Чит муж, ЗСБНХУ
Нам эвсэлНэгдсэн Орос нам
Гэр бүлЭхнэр, 4 хүүхэдтэй.
СургуульАлс Дорнодын Холбооны Их Сургууль

Алексей Самбуевич Цыденов (1976 оны 3 сарын 16-нд ЗСБНХУ-ын Чит мужийн Петровск-Забайкальский хотод төрсөн) нь Буриад гаралтай Оросын улс төрч бөгөөд 2017 оны 2 сарын 7-нд Владимир Путиний зарлигаар Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүнээр томилогдсон. "Нэгдсэн Орос" намын гишүүн бөгөөд тус намын Дээд зөвлөлийн гишүүн.

Алексей Цыденовын эцэг нь Самбуу Цыденович буриад, эх нь Любовь Цыденова /гэрлэхээс өмнө Шутюк/ орос үндэстэн юм. Хоёр дүүтэй.

1993 онд Чит хотод дунд сургууль дүүрэгсэн. Сурагч байхдаа Жүдо, чөлөөт бөхөөр хичээллэж Чит мужийн аварга болж байсан гэдэг.

1998 онд Алексей Хабаровск хотын Алс Дорнодын Зам тээврийн Холбооны Их Сургуулийг төгссөн. 1998-2001 оны хооронд Алс Дорнодын төмөр замд нягтлан бодогч, секторын эрхлэгч, хэлтсийн даргын албан тушаал тус тус хашсан.

2002-2004 онд "Дальнефтетранс" компанийн ерөнхий захирлаар ажилласан. 2004-2006 онд Алс Дорнодын Тээврийн Группийн ерөнхий захиралаар томилогдон ажилласан.

2006-2009 онд Оросын Холбооны Улсын Зам тээврийн яамны Төмөр замын бодлого төлөвлөлтийн хэлтэст орлогч захирал, 2009-2012 онд Аж үйлдвэр, дэд бүтцийн хэлтсийн орлогч захирлын алба хашсан. 2011 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн удирдлагын Академид давтан сургалтад хамрагдсан.

2011 оны 12-р сараас 2012 оны 5-р сар хүртэл Холбооны төмөр замын тээврийн агентлагын даргаар ажилласан.

2012 оны 6 дугаар сарын 18-наас 2017 оны 2 дугаар сарын 7 хүртэл ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайдаар томилогдон ажилласан. 2016 оноос "Оросын төмөр замууд" НХН-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.

2017 оны 9 дүгээр сарын 10-ны Буриадын Ерөнхийлөгчийн сонгуульд 87,43 % санал авч ялалт байгуулаад 2017 оны 9 дүгээр сарын 22-нд албан ёсоор ажилдаа орсон.

Өмнө 2017 оны 2 дугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдоод байсан.

1997 онд Ирина Викторовна Цыденоватай (орос) гэрэлсэн. Тэд Илья (Москва хотод дээд сургууль төгссөн), Георгий, Лев гэдэг 3 хүү, Кира гэж 1 охинтой. А.Цыденов дуу дуулах, гитар тоглох сонирхолтой.