Алтанбаганын Цацабшир
Харагдац
(Алтанбаганы Цацабшир-с чиглүүлэгдэв)
| Хувийн мэдээлэл | |
|---|---|
| Төрсөн огноо | 1983 он |
| Алдар цол | |
| Бөхийн цол | Улсын харцага |
| Улсын харцага | 2011 |
| Улсын начин | 2007 |
| Аймгийн арслан | 2006 |
| Аймгийн заан | 2004 |
| Улсын наадмын барилдааны амжилт | |
| Шөвгөрсөн | 5 (2007, 2011, 2013, 2017, 2018) |
| Шинэчлэгдсэн огноо: 2018-7-13 | |
Алтанбаганын Цацабашир (1983) нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага юм.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- 2004 онд Говьсүмбэр аймгийн наадамд 6 даван үзүүрлэж Аймгийн заан цол
- 2006 онд Дорноговь аймгийн наадамд 7 даван түрүүлж Аймгийн арслан цол
- 2007 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол
- 2011 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цол тус тус хүртсэн.
- 2013 онд Улсын наадамд 5 давж Өсөх идэр чимэг нэмсэн.
- 2017 онд Улсын наадамд 5 давж шөвгөрсөн.
- 2018 онд Улсын наадамд 5 давж шөвгөрсөн.
Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 2007 | АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд улсын аварга О.Балжиннямаар дөрөв, улсын заан (улсын арслан) Б.Ганбатаар тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн. | 512 |
| 2011 | АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын начин) Ч.Батчулуунаар дөрөв, аймгийн арслан Б.Суманчулуунаар тав, улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж "Монгол улсын харцага" цолыг хүртсэн. | 1024 |
| 2013 | АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Амарзаяагаар дөрөв, улсын арслан Д.Азжаргалаар тав даван шөвгөрч чимэг нэмсэн. | 512 |
| 2017 | АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Ш.Мөнгөнбаатараар дөрөв, улсын арслан Р.Пүрэвдагвааар тав даван шөвгөрч чимэг нэмсэн. | 512 |
| 2018 | АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Суманчулуунаар дөрөв, улсын начин Ч.Хөхчирэнгэрээр тав даван шөвгөрч чимэг нэмсэн. | 512 |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 2004 | Говьсүмбэр аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан С.Батбаярт өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. | 128 |
| 2006 | Дорноговь аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Пүрэвжаваар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. | 128 |
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч, эдийн засгийн онолын багш мэргэжлээр төгссөн.