Jump to content

Алтан Дарь овоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Алтан Овоо-с чиглүүлэгдэв)
Энэ хуудас тахилгат уулын тухай. Рашаан бол Алтан Овооны рашаан-ыг үзнэ үү.
Алтан Дарь овоо
Алтан Дарь овоо, Монгол
Алтан Дарь овоо
Алтан Дарь овоо
Монгол дахь барйшил
Хамгийн өндөр цэг
Өндөр1,354 м (4,442 фут)
Солбицол45°18′38″N 113°50′6″E / 45.31056°N 113.83500°E / 45.31056; 113.83500Солбицол: 45°18′38″N 113°50′6″E / 45.31056°N 113.83500°E / 45.31056; 113.83500[1]
Газар зүй
БайрлалДарьганга сум, Сүхбаатар аймаг
УлсМонгол
Геологи
Уулын төрөлунтарсан галт уул

Алтан Овоо нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд оршдог 1354 м өндөр унтарсан галт уул. Мөн Дарь Овоо, Алтан Дарь Овоо хэмээн нэрлэдэг.

Галт уулын шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн. Галт уулсын хүрмэн чулуу их. Амсар нь баруун хойшоо сэтэрч урсчээ. Харьцангуй өндөр нь 100 м боловч аль ч талаасаа их алсаас (60км-ээс) сүр бараатай харагддаг сайхан галт уул. Алтан Овоо уулыг бүр 17-р зуунаас нутгийн тахилгатай болгосон бөгөөд 1913 оноос төрийн их тахилгатай болгосон Монголын их тахилгатай уулсын нэг юм. Энд орших хүн чулуудыг 1998 онд улсын хамгаалалтад авчээ. 2004 онд ерөнхийлөгчийн зарлигаар Дарь-Овоог Төрийн тахилгат уул болгж 4 жилд нэг удаа тахидаг болмон юм[2].

Алтан Овоо баруун талд Дуут нуур, харин зүүн талд Шилийн богд уул байдаг. Алтан-Овооны сорогшин модыг Отгонтэнгэр хайрхнаас газар хүргэлгүй залж авчирсан гэдэг. Овооны гол мод буюу амь модыг сорогшин хэмээнэ. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавина.

Алтан овоонд бүсгүй хүн гарахыг олон жилийн өмнөөс цээрлэж ирсэн байна, иймд тэд бэлээр нь тойрч гороолж санасан хүслээ шивнэдэг ажээ.

Дарь овоо, Ганга нуур хоёрын нэрийг нийлүүлэн холбож Дарьганга сум, нутгийн нэрийг өгсөн байдаг юм.

  1. wikimapia source
  2. "ТӨРИЙН ТАХИЛГАТ УУЛ". www.touristinfocenter.mn. Эх хувилбараас архивласан: 2013-11-13. Татаж авсан: 2013-12-07.


Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ уулын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.