Jump to content

Аль-Харам сүм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Аль-Харам сүм

Аль-Харам сүм (араб. المسجد الحرام‎ — Аль-Масжиду-ль-Харам‎ «Ариун сүм» буюу «Хаалттай сүм») — Саудын Арабын Мекка хотод байрладаг, Исламын шашны дэлхийн хамгийн том сүм бөгөөд түүний дотор хашаанд Исламын шашны Кааба хэмээх гол шүтээн байдаг.

Аль-Харам сүм, Каабад зочлох нь уг шашинтнуудын мөргөлийн (хаж) заавал байх ёстой нэг хэсэг үйл юм. Тус сүмд Хар чулуу, Замзам худаг, Бошгологч Ибрахим (Макам Ибрахим), аль-Сафа, аль-Марва толгод зэрэг шашинтай холбоотой бусад чухал газрууд багтдаг.

Аль-Харам сүм нь олон жилийн туршид их шинэчлэгдэж, өргөжсөн байна. Энэ сүм нь түүхэндээ янз бүрийн халиф, султан, хаадын нарын хяналтад байсан бөгөөд одоо Саудын Арабын хааны мэдэлд байдаг юм.

Каабагийн дэргэд анх 638 он буюу 632 онд лалын сүм барьсан гэдэг. Одоо байгаа сүм 1570 оноос хойш мэдэгдэх болсон. Тус сүмийг оршин тогтнох хугацаанд хэд хэдэн удаа сэргээн босгож засвар хийсэн учраас сүмийн анхны дүр төрхөөс юм бараг үлдээгүй байна.

1980-аад оны сүүлээр сүмийг сэргээн засварлаж, баруун өмнөд талд нь хоёр минарет бүхий асар том барилгыг нэмж барьжээ. Энэ барилгад одоо сүмийн гол хаалга болох Хаан Фахдын хаалга байрладаг. Харам сүм нь 357 мянган м² талбай бүхий асар том байгууламж юм. Тус сүм нь 9 минарет, 4 хаалгаас гадна 44 жижиг хаалгатай. Тус барилга нь 500 гаруй гантиг багана, 7 цахилгаан шаттай. Үндсэн өрөөнүүд агааржуулагчтай. Эрэгтэй, эмэгтэй гэж хуваагддаг тусдаа залбирлын болон ариун цэврийн өрөөнүүд байдаг. Аль-Масжид аль-Харам нь нэг дор 800 мянган хүн хүлээн авах боломжтой ч итгэгчид барилгын дээвэр дээр хүртэл гараад байрладаг юм.