Амин мөр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

« Амин мөр » — 1991 онд бүтсэн Монголын уран сайхны кино.

Агуулга[засварлах | edit source]

Говийн ганц айл. Гэр сахиж үлдсэн ганц бие залуу бүсгүйг тэднийд ирж хоносон Эвлэлийн хорооны дарга хүчиндсэнээс Анхаа хүү төрсөн нь хэлгүй ажээ. Тэрбээр эмээтэйгээ амьдардаг байв. Нэгэн өдөр хайртай эмээ нь тэнгэрт хальснаас хойш хүйтэн сэтгэлт хойт эцгийн гар харж тэр айлын бүх хүнд хүчир ажлыг бяцхан биеэрээ үүрэх болов. Удалгүй дүүтэй болж, улам ихээр шоовдорлогдсон Анхаа хүү төрөлх гэрээ орхин өөрийг нь тосон хүлээж буй хязгааргүй ертөнцийн гүн рүү зугтана. Амин мөр болсон алаг үрийнхээ хойноос эх нь нулимс асгаруулан элсэн манхан өөд авирсаар… Энэхүү кино нь “Мөхлийн ирмэгт” цуврал киноны гурав дахь бүтээл бөгөөд үг яриагүй “дуугүй” хэлбэрээр хийгджээ.[1].

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. Амин мөр. /Монгол кино/. mongol-kino.mn. 2017 оны 8 сарын 12-д хандсан.