Анджей Шимчак

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Анджей Шимчак
Гандбол
Төлөөлдөг улс: ПольшПольш Польш
Төрсөн огноо 1948 оны 9 сарын 8 (1948-09-08)
Төрсөн газар Польш, Константинув Лудзки
Нас барсан огноо 2016 оны 9 сарын 6 (67 насалсан)
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Монреаль 1976 Эрэгтэй баг

Анджей Шимчак (пол. Andrzej Szymczak, 1948 оны 9 сарын 8 – 2016 оны 9 сарын 6)[1] нь 1972, 1976 оны зуны олимпуудад оролцож явсан, Польшийн гандболын хаалгач. Тэрбээр Константинув Лудзкид төржээ.

1972 онд Польшийн баг олимпод 10-р байр эзлэхэд Шимчак 3 тоглолтод багийнхаа хаалгыг манасан. 4 жилийн дараа Польшийн баг хүрэл медаль хүртсэн бөгөд Шимчак хүрэл медалийн төлөөх тоглолтыг оролцуулаад 4 тоглолтод талбайд гарч, хаалга манажээ.

Эшлэл[засварлах | edit source]

Гаднын холбоос[засварлах | edit source]