Анджэй Дуда
А́нджэй Себа́стьян Ду́да (пол. Andrzej Sebastian Duda; 1972 оны 5 дугаар сарын 16-нд Краков хотод төрсөн) — Польшийн улс төрийн зүтгэлтэн.
2015 оны 5 дугаар сарын 24-нд Бүгд Найрамдах Польш Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож 2015 оны 8 дугаар сарын 6-нд албан ёсоор тангараг өргөж үүргээ гүйцэтгэж эхэлсэн. “Эрх зүй, шударга ёс” намын гишүүн.
Намтар[засварлах | edit source]
1996 онд Краков хотын Ягелонийн Их сургуулийг эрх зүй, захиргааны мэргэжлээр төгссөн. 1997 оны 2 дугаар сараас төрөлх сургуульдаа багшилж бөйгаад 2005 онд Эрх зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
2006-2007 онд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн орлогч, 2008-2009 онд Л.Качински Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч даргаар ажиллаж байгаад 2011-2014 онд “Эрх зүй, шударга ёс” намаас нэр дэвшиж Сеймын гишүүн болсон. 2014 оны 5 дугаар сараас Европын парламентад сонгогдож Сеймын гишүүнээ орхисон бөгөөд Ерөнхийлөгчөөр сонгогдох хүртлээ Евро парламентад ажиллажээ.
Тэрээр 2015 оны 5 дугаар сарын 10-нд Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж 34,76 % хувь авч Ерөнхийлөгч Б.Коморовскитай хоёрдугаар шатанд үлдсэн. Хоёр долоо хоногийн дараа 5 дугаар сарын 24-нд болсон хоёрдугаар тойрогт сонгогчдын 53% хувийн саналыг авч Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Хувийн амьдрал[засварлах | edit source]
Эцэг Ян Тадеуш Дуда — техникийн ухааны профессор, эх Янина Милевска-Дуда — химийн шинжлэх ухааны профессор. Гэргий герман хэлний багш Агата Корнхаусер-Дуда болон охин Кинга нартайгаа амьдардаг.