Анна Нетребко

Анна Нетребко
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрАнна Юрьевна Нетре
Төрсөн1971 оны 9 сарын 18
Краснодар, ЗХУ
МэргэжилДуучин
Идэвхтэй1993–одоо хүртэл

Анна Нетребко (1971 оны 9 сарын 18-нд төрсөн) нь ОХУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт дуурийн дуучин юм. ОХУ болон Австри улсын давхар иргэншилтэй, Австри улсын "Хүндэт иргэн" юм.

Урлагийн замналаа Санкт-Петербург хотын Мариинский театраас эхлүүлж байсан, сопрано хоолойгоор дуулдаг. 2002 онд Зальцбургийн фестивальд оролцсоноос хойш дэлхий нийтэд алдаршсан.

Дойче Граммофон студитэй хамтран гаргасан уран бүтээлүүдээрээ олон тооны шагнал хүртэж байсан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Анна Нетребко нь Зөвлөлт Холбоот Улсын Краснодар хотод кубанийн казах гаралтай гэр бүлд төрсөн. Н. А. Римский-Корсаковын нэрэмжит Санкт-Петербургийн Улсын Консерваторид профессор Тамара Новиченкогийн удирдлагад суралцаж төгссөн.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Анна Нетребко 2006 онд Австри улсын иргэншилтэй болсон. 1999 онд АНУ-ын Вашингтон хотын Үндэсний Дуурийн театрт ажиллаж байхдаа Италийн дуурийн дуучин Симоне Албергинитэй болзож, улмаар сүй тавьсан боловч харилцаагаа 2007 онд дуусгаж, хосууд салсан байна. 2007 онд Уругвайн дуучин Эрвин Шроттой сүй тавьж, 2008 онд хуримаа хийхээр товлосон боловч хурим хийгээгүй. Тэд 2008 онд хүүтэй болсон бөгөөд хүү нь Австри улсын иргэншилтэй болсон. 2013 хосууд салж буй нийтэд зарлажээ.

2014 онд Азербайжаны дуурийн дуучин Юсиф Эйвазовтой болзож эхэлсэн бөгөөд улмаар 5 сарын дараа сүй тавьж, 2015 онд Вена хотын Кобургийн ордонд хуримаа хийсэн. Хуримын хүндэт зочдын дунд Пласидо Доминго зэрэг алдартнууд багтаж байв.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 1993 онд М.Глинкийн нэрэмжит Олон улсын Дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр
  • 1996 онд Н. А. Римский-Корсаковын нэрэмжит Залуу дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байр
  • 2004 онд түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж, ОХУ-ын Ерөнхийлөгч Төрийн шагналаар шагнасан.
  • 2007 онд Time сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 алдартны жагсаалтдаа багтаасан.
  • Classical BRIT Awards ёслолд 2007 онд Оны шилдэг дуучин, 2008 онд Оны шилдэг эмэгтэй уран бүтээлч шагналуудыг хүртсэн.
  • Musical America сэтгүүлээс түүнийг Оны шилдэг хөгжмийн салбарын алдартнаар тодруулсан.
  • 2008 онд ОХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн.
  • 2017 онд Олон Улсын Дуурийн Дуулаачдын шагнал гардуулах ёслолд Шилдэг эмэгтэй дуучнаар тодорсон.
  • Сансар судлаачид түүний нэрээр нэрлэсэн 31104 Annanetrebko нэртэй бага гараг байдаг.
  • 2018 онд Азербайжан Улсын Ерөнхийлөгчөөс "Найрамдлын одон"-гоор шагнуулсан.
  • 2020 онд Шведийн Polar Music Prize, Францын Сонгодог хөгжмийн урлагийн шагнал хүртсэн.