АпексСофт

АпексСофт
Эрх зүйн хэлбэр XXК
Үүсгэн байгуулагдсан 2007 оны 12 сарын 29
Төв байр Улаанбаатар, Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Салбар Програм хангамж
Цахим хуудас apexsoft.mn

АпексСофт Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани нь програм хангамжийн хөгжүүлэлт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллгааг явуулдаг компани юм. АпексСофт ХХК нь 2007 оны 12 сарын 29 нд Монгол улсын Улаанбаатар хотод байгуулагдсан. Компанийн албан ёсны вэб хуудас нь www.apexsoft.mn.

Компанийн нэрийн утга[засварлах | кодоор засварлах]

Компанийн нэр нь "Апекс" болон "Софтуар" гэсэн хоёр үгийн нийлэмжээс бүтнэ. Апекс гэдэг нь Apex гэсэн конус, пирамидын оройн хэсгийг нэрлэсэн латин гаралтай үг юм. Заримдаа Апекс гэдэг үгийг уулын оргил гэдэг утгаар ч хэрэглэх нь байдаг. Харин "Софтуар" гэдэг нь software буюу монголоор орчуулбал програм хангамж гэсэн утгатай үг юм.

Компанийн уриа[засварлах | кодоор засварлах]

Компанийн уриа нь Бид үнэт зүйлс бүтээдэг.

Бүтээгдэхүүн[засварлах | кодоор засварлах]

АпексСофт ХХК нь 2007-2011 онд Апекс 2011 нэртэй Санхүүгийн цогц програм хангамжийг зохион гарсан. Уг бүтээгдэхүүн нь Монгол улсын болон Олон улсын нягтлан бодох бүртгэлийн секторын стандартад нийцсэн програм хангамж бөгөөд 2010 оны 11 сард Монгол улсын Сангийн яамнаас албан ёсны гэрчилгээ авсан юм.