Ардын дайсан
Ардын дайсан (латин. hostis publicus -үгчилбэл «нийгмийн дайсан» мөн латин. hostis populi Romani - «Ромын ард түмний дайсан») -Хэн нэгэн этгээдийг хууль бус гэж зарлаж өчиггүй устгах ёстой (энэ утгаараа улсын эсрэг зэвсэгтэй дайтаж буй орны цэрэгтэй адилтгаж үздэг байжээ) гэсэн санаатай Ромын эрх зүйн нэр томъёо юм.
Орчин үед Францын хувьсгалын үеэр Якобины дарангуйллыг эсэргүүцэгчдийг тодотгож, олон нийтийг хамарсан терроризмыг зөвтгөхийн тулд өргөн тархсан (франц. ennemi du peuple) нэр томьёо юм. Францын энэ үйл явдалтай нэгэн адил энэ нэр томьёог 1930-аад онд Сталины хэлмэгдүүлэлтийн үед (орос. враг народа) өргөн хэрэглэж байсан.
Орост болон Зөвлөлт Холбоот Улсад
[засварлах | кодоор засварлах]1905 оны Оросын хувьсгалын үеэр В.Ленин «Хувьсгалт пролетариатын ардчилсан зорилтууд» нийтлэлдээ Оросын эзэн хаан II Николайг «ард түмний хамгийн аймшигт дайсан» гэж нэрлэж байжээ.
"Ардын дайсан" гэсэн нэр томьёо нь Сталины үеийн улс төрийн үг хэллэгт хэвшсэн хэллэг байсан төдийгүй албан ёсны баримт бичигт хэрэглэгддэг байсан, жишээ нь ЗХУ-ын 1936 оны Үндсэн хуулийн 131-р зүйлд: " Нийгмийн болон социалист өмчид халдаж байгаа хүмүүс бол ард түмний дайсан" гэдэг байжээ.
"И.Сталин өөрийн улс төрийн өрсөлдөгчдөдөө "Ардын дайсан" гэж нэр зүүж шүүх, мөрдөн байцаалтгүй хөнөөж хороодог байсан" гэж Н.Хрущёв 1956 оны 2-р сард болсон ЗХУ-ын Коммунист Намын ХХ дугаар хурал дээр хэлж байжээ.